Дуулал 4:1-8

Дуулал 4:1-8 АБ2013

Зөв шударгын Бурхан минь ээ, Дуудахад минь хариулаач! Зовоход минь намайг Та амраасан билээ. Намайгаа өршөөн, Залбирал юуг минь сонсооч. Хүний хөвгүүд ээ, Хэдий болтол нэр хүнд минь Ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села Бишрэлтнүүдийг ЭЗЭН Өөртөө тусгаарласныг мэдэгтүн. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ. Уурлавч нүгэл бүү үйлд Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай. Села Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ. “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч! Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү. Би амар амгалан хэвтэж, унтах болно. Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.