Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний хайр энэрэл мөнхийнх учраас Дуулал номыг бичигч бүхий л амьдралынхаа туршид Эзэнийг магтан Түүнд итгэсэн. Тэрээр илчлэгдсэн хуулиуд болон Үгийнх нь төлөө Бурханыг магтахыг Израильчуудад уриалав.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Сүүлийн таван Дуулал хоёр дахь майхан сүм баригдаж, Иерусалемын хана хэрэм дахин баригдах үед бичигдсэн гэх ерөнхий ойлголт байдаг. Тийм ч учраас эдгээр дууллууд "Эзэнийг магт" гэсэн яг ижил гурван үгээр эхэлсэн байдаг. Дуулал номыг бичигч Израйлчуудын олзлолд болон эргэн эрэлтийн туршид хүмүүст найдахын оронд Бурханд итгэл найдвараа тавихад суралцсан. Зөвхөн тэнгэр ба газрыг бүтээсэн Бүтээгч л асуудал бэрхшээлд орсонд нь тусалж, дарууг өргөмжилж, эмтэрсэн зүрхтэйг эдгээдэг. Түүнд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн урмыг Тэр хэзээ ч хугалдаггүй. Израиль Эзэнийг магтах онцгой учир шалтгаантай байсан. Өөр ямар ч үндэстэн Бурханы мэргэн ухааныг Түүний Үг тушаал болон хуулийн илчлэлээр дамжуулан авч байгаагүй юм. Тиймээс Эзэнийг магтах нь Израильчуудын хувьд зохистой байв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Яг одоо танд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Та Түүний Үгэнд болон залбиралд цаг заваа зориулах үед хэрэгтэй зүйлээр тань Бурхан хангана гэдэгт найдаж болно. Хэрэв та санаа зовж байгаа бол амар амгаланг хүсэн Түүнд хандаж болно. Хэрэв та ганцаардсан бол Түүнд хандан нөхөрлөж болно. Хэрэв таны зүрх шархалсан бол та Түүнд хандаж эдгэх боломжтой. Хэрэв та хүч чадалгүй гэдгээ мэдэрвэл Түүнд хандаж хүч чадлыг олж чадна. Хариултууд ирэхээс өмнө та Түүнд талархаж бас магтаж болно учир нь Бурхан Өөрт нь найдах тийм хүмүүст үүрд үнэнч байдаг.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More