Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дайсныхаа гарт байхад өөрт нь нүүр тулсан аюулын талаар Давид Бурхантай ярьсан мөн муу ёрын үйлсээс зайлсхийх хүслээ тэр илэрхийлсэн.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дайсантайгаа нүүр тулах үедээ Давид хоёр том шийдвэрийг гаргажээ. Нэгдүгээрт, өөрт нь таагүй хандсан хүмүүст өөрийг нь зуучлан бас тэдэнд зохих арга хэмжээг авах болно гэдэгт нь Тэр Бурханд итгэсэн. Давид Бурхан руу эргэсэн нь мэдэрч буй сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлэх мөн Бурхан ямар нэгэн үйлдэл хийх болно гэдгээс хамаарах боломжийг олгожээ. Хоёрдугаарт, Давид хараагаа хүнд хэцүү асуудлуудаасаа салган, Бурхан дээр тогтвортойгоор төвлөрүүлсэн. Тэр зөв арга замаар хариулахыг хүссэн бас үүнийг хийх боломжтой болохын тулд өөрт нь Бурхан хэрэгтэйг ухаарсан байв. Буруу зүйлсийг хийх эсвэл буруу хүмүүстэй нийлэх хүслээс зүрхийг нь хамгаалах Бурханы тусламжийг тэр эрж хайсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хэцүү хүмүүстэй нүүр тулах үедээ буруу арга замаар хариулахад нь хялбар байдаг. Гэвч Бурхан огтхон ч өөрчлөгдөөгүй; хүмүүс танд таагүй хандах үед, амьдралд тан оролцох үед итгэлийг тан хүлээх Нэгэн Тэр хэвээрээ л байгаа. Хүмүүс танд таагүй хандах үед та хэрхэн хариулах вэ? Тэднээс өшөөгөө авах уу эсвэл Бурхан руу эргэх үү? Түүний Үгийн эсрэг тэрсэлдэхэд нь та тэдэнтэй нэгдэх үү эсвэл Христэд бүрэн дуулгавартай байхад өөрийгөө зориулах уу? Хэрэв та анхаарлаа Бурхан дээр төврүүлсэн хэвээрээ байх юм бол Давидын хариу үзүүлсэн шиг та ч мөн хариулах боломжтой болно. Өнөөдөр тантай таарах хүмүүстэй харилцах үедээ бодол санаа болоод хүслийг тан хамгаалахыг яг одоо Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More