Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 9 дахь өдөр

Зарим жил бид зүгээр л мэдэрдэггүй, тийм биш гэж үү? Жилийн энэ үед бидний "мэдрэх ёстой" зүйл нь Христ мэндэлсэн баяр мэт. Бидний Аврагч энэ дэлхий дээр бидэнтэй хамт байхаар махан биеэр ирсэн гэдэг нь энэ өдөрт хүндлэл, баяр хөөрийг нэмнэ. Гэхдээ зарим жил бид бүрэн утгаараа ачаа дарамттай хүнд мэдрэмжтэй байдаг.

Бидний мэдээнээс олж харж буй зүйлс нь зочны өрөөндөө гацуур модыг байршуулахаас ч илүү хүнд байдаг.

КОВИД 19-ын үүсгэсэн нэг жилийн гүн төөрөгдөл, ялагдал, тэмцлийн улмаас шархалсан бидний зүрхний цохилт спикер дээрх Христ мэндэлсэн баярын сүлд дуунаас ч илүү хүчтэй цохилж байна.

Дэлхийн дээрх шударга бус явдлаас болоод цөхрөнгөө баран уйлж буй ахан дүүсийн маань хашхирааны цуурай нь бидний мөргөлийн найрал дуунаас ч илүү зүрх сэтгэл, судсанд минь гүн шингэж байна.

Дуулал 3 энэ л үеийн бидэнд хандан бичигдсэн гэлтэй.

Давидын дууллын агуулгыг анхаараарай. Давид айдас, уй гашуу дундаа Бурханд хандан хашхирдаг. Түүний хүү Абсалом түүний эсрэг бослого гаргаж, түүнийг түлхэн унагаахыг оролдсон. Таны хүүхэд таныг ийнхүү гомдоовол танд ямар санагдахыг төсөөлж байна уу?

Энэ дууллын туршид бид Давид хэрхэн уй гашуугаар дүүрэн байгааг хардаг. Түүн рүү довтлохыг хүссэн үй түмэн хүн түүнийг хүрээлж байв. Гэвч энэхүү бодит нөхцөл байдал дунд Давид ганхахаас татгалздаг.

Гүнзгий амьсгаа аваад энэ хэсгийг дахиад уншаарай. Давидын Бурханд хандан хашхирч буйг тэмдэглэн аваарай.

Давидын эргэн тойронд байгаа бүх зүйл сүйрч байсан ч гэсэн тэрээр Бурханы аврал, гэтэлгэлд итгэдэг байсан нь Христ мэндэлсэн баярын энэ үеэр санахад илүүдэхгүй зүйлсийг бидэнд сургаж байна.

Тунгаан бодохуй:

  • Айдас, төөрөгдөл дунд Давидын биеэ хэрхэн авч яваа байдлаас та юуг анзаарсан бэ?
  • Ямар үгс танд хүрэв?
  • Хүнд хэцүү үед зүрх сэтгэл, оюун бодлоо Бурханд чиглүүлбэл ямархуу байх бол?

Биднийг хүлж байсан гинжнээс чөлөөлөхийн тулд мэндэлсэн Хүчит Хаан руугаа хамтдаа тэргүүнээ өргөцгөөе.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV