Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Нааш ир, лаа асаагаад найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүсээ цуглуул. Ширээгээ дүүргэж, хөшгөө нээгээд гэрлийг оруулаарай.
Бидний Хаан ирлээ!
Бурхан бидний дунд амьдрахын тулд махан биеийг өмссөн. Бидний үзэсгэлэнт Аврагч Есүс Христийн алдар суут төрсөн өдрийг тэмдэглэцгээе!
Хамтдаа Түүнийг хүндлэн мөргөцгөөе.
Сонсох: Жош Гаррелсын (Josh Garrels) Хосанна
Залбирал:
Хаан Есүс ээ, бид Таныг бишрэн хүндэлж байна. Таны амьдрал бидэнд амьдралыг өгдөг. Та биднийг Өөртэйгөө ойр дотно болгож мөн найзаа гэж дуудсан. Таны дотор бид амьсгалж, амьдарч, оршдог билээ. Есүс ээ, Таны ирсэн даруу байдал бидэнд илүү агуу түүхийг өгүүлдэг. Энэ нь Таныг ямар Хаан болохыг ойлгуулдаг. Та бол илдээр захирах гэж биш, харин зарц болохоор ирсэн Хаан билээ. Бурхан минь, Та Өөрийн Хүүгээрээ дамжуулан бидэнд амь нас, элбэг дэлбэг амьдралыг өгчээ.
Бид улиран одож, устаж үгүй болох зүйлсээс сэтгэл ханамжийг эрэлхийлэх хэрэггүй болсон! Бид хагдарч хорчийн алга болж буй зүйлтэй өөрсдийн мөн чанараа холбох шаардлагагүй болсон. Тэжээлийн тэвшинд төрсөн бидний Хаан Таны дотор бидэнд хэрэгтэй бүх зүйл бий. Эзэн минь, Та дэлхийд Өөрийн цаг үед амьдарч байсан шиг бид ч тийнхүү амьдрахын тулд Ариун Сүнсээрээ биднийг урагш алхуулж өгөхийг шинэ он руу шилжих энэ үедээ бид Танаасаа залбиран гуйж байна.
Бидний анхаарлыг татах гэж байгаа завгүй байдлаас үл хамааран Тан руу харсаар байхыг бидэнд зааж өгөөч.
Эргэн тойрон дахь ертөнц бидний зүрх сэтгэлийг хүнд нөхцөл байдлаар дүүргэх үед ч Таны сайн сайхан, алдар суу руу толгойгоо өргөн байхад минь биднийг чиглүүлээч.
Бид Таныг зөв сэнтийд тань суулгаж, амьдралаа өөрсдөдөө зориулах хүслээ доош нь тавьж, өвдөг сөгдөн суухыг өдөр бүр бидэнд сануулаарай.
Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бусдад чөлөөтэй өгч, алгаа нээлттэй амьдрахад бидэнд урам зориг өгөөч.
Мөн хоёр гараа алдлан сунгаж байгаад Таны бидэнд өгсөн амьдралын бэлгийг баяр хөөртэйгөөр хүлээн авч, бүх насаараа Таныг мөргөн хүндлэхэд минь туслаач.
Амар тайвны Ханхүү минь, амьдралын хэв маяг, хараа хандлага маань Таны хаанчлалыг улам бүр тэлж байх болтугай. Ирж буй энэ шинэ жилд бид Таныг бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлаж, Таны амьдарч байсан шиг амьдарч, Таны хайрладаг шиг хайрлахыг хүсэж байна.
Амен.
Энэхүү Төлөвлөгөө нь танд урам зориг өгсөн гэж найдаж байна. Compassion Canada-аас бусад эх сурвалжуудыг судлаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More