Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Барууны соёлд Христ мэндэлсэн баяр нь дэлгүүр хэсэх гэдэг үгтэй ижил утгатай юм шиг санагддаггүй гэж үү? Бусдад өгөх, халамжилж байгаагаа харуулах гэсэн бидний хүсэл эрүүл оюун ухаанаас үүдэлтэй байдаг. Гэсэн ч энэ нь төд удалгүй шуудангийн хайрцагт ирэх хугацаа нь хэтэрсэн зээлийн картын нэхэмжлэл мөн хаалганы дэргэд овоолсон хайрцаг болон хувирдаг.
Мөн энэ дэлгүүр хэсэх зуршил нь Христ мэндэлсэн баярын үеийн хязгаараас ч хол давж орхидог.
Амазон дэлгүүрийн хэрэглэгч жилд дунджаар 1900 долларыг онлайн худалдаанд зарцуулдаг гэдгийг та мэдэх үү? Нэг товшилтоор дэлгүүр хэсэх нь мөнгөө юунд зарцуулж байгаа тухай бодлыг багасгаж байдаг.
Он дуусах дөхөж байгаа тул та энэ жилийнхээ зардлыг нэг хараад үзээрэй.
Та Матай 6:19-24-ийг уншиж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, зүрх сэтгэлдээ нэвт шингээн нутагшуулаарай.
Тунгаан бодохуй:
- Та орлогынхоо хэдэн хувийг сайн дурын ажил, орон нутгийн сүм эсвэл тусламж хэрэгтэй хүмүүст зарцуулсан бэ?
- Энэ онд танай сүм, орон нутгийн үйл ажиллагаа эсвэл илгээлтийн аяллаар дамжуулан бусдад үйлчлэхэд хэр их цаг зарцуулсан бэ?
- Энэ жил зориулалт гаргах шаардлагатай зүйлд гараа дэлгэхэд хэцүү сорилттой үе байсан уу? Амархан санагдсан үе бий юу? Ирэх жил юуг өөрөөр хийхээр төлөвлөж байгаа вэ?
Энэ Христ мэндэлсэн баяраар цаг зав, итгэл, нөөц бололцоогоо харамгүй зориулах талаар бодож байгаа таны зүрх сэтгэл үнэхээр бялхам дүүрэн байх болтугай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More