Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 24 дахь өдөр

Бид тохь тухыг юунаас ч илүү эрхэмлэдэг. Хөнгөвчлөх, тохь тух ба аюулгүй байдлыг гол төвөө болгодог соёлд бид амьдарч байна. Дулаахан машиндаа байхын тулд бид хоолоо ресторанд орж авалгүйгээр машинаасаа шууд авдаг. 

Кино үзэж байхдаа хэвтэхийн тулд бид кино театр дахь суудлаа налуу түшлэгтэй сандал болгодог. Гарааш руугаа орохоосоо өмнө гараашны хаалга нээх товчийг дардаг бөгөөд магадгүй үүний улмаас хөрштэйгөө яриа өрнүүлэх боломжоо алддаг.  

Эдгээр жижиг тохь тух буруу зүйл биш хэдий ч үүний аюул бол магтаал хүндлэлийг маш амархан болгосонд оршино. Бид тухтай бүсээсээ гарахаас айснаасаа болоод Бурханы бидэнд өгч буй ариун, адал явдалтай, гайхалтай боломжид "үгүй" гэж хэлэх үед энэ нь илэрч байгааг харах боломжтой. 

Тохь тухыг хүсэх тэмүүлэл амьдралын маань өөр бусад хэсгүүдэд нэвчиж эхлэх бөгөөд улмаар толгойгоо гудайлган, гараа атгасан байдалтайгаар амьдралаа бид хамгаалан амьдарч эхэлдэг.  

Хэт махруугаар тохь тухыг хүсэх нь хөдөлгөгч хүчний эвдрэл рүү хөтөлдөг: Энэ нь бид Бурханы сайн сайхан бөгөөд хангамжид бүрэн найддаггүй гэсэн үг. 

Бурхан сайн бөгөөд Тэр бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгэх юм бол биднээр хийлгэхээр дуудах зүйлд Тэр биднийг удирдан чиглүүлэх болно гэдэгт бид бат итгэлтэй байх боломжтой болдог. Хэрэгцээг маань хангах болно гэдгээ Есүс амладаг учраас үл мэдэгдэх зүйл рүү алхан орохдоо бид огтхон ч айх хэрэггүй. 

Бид Бурханд бүрэн дүүрэн бөгөөд чөлөөтэйгөөр найдах боломжтой болох үедээ өөрийн эрхгүй эргэн тойрныхоо хэрэгцээг харахаар толгойгоо өргөн мөн Бурханы өгөөмөр зүрхтэй зүрхээ нийцүүлэн бусдад өөрсдийгөө өгөхөөр гараа дэлгэсэн байдалтай амьдрах боломжтой болдог.  

Тунгаан бодохуй:

  • Та Бурханд найдах тал дээр амьдралынхаа ямар хэсэгт хамгийн ихээр тэмцэлддэг вэ? 
  • Энэ Христ мэндэлсэн баярын үеэр хувьд итгэл тань ямар байдалтай харагдаж байна вэ? 
  •  Тохь тухгүй байж болохуйц зүйлд нээлттэй төлөвт амьдрах юм бол юу болчих бол гэж та айж байна вэ?  

Та гараа дэлгэн, Түүнд найдах үед бүхий л тав тухын Бурхан өнөөдөр таныг хүчирхэгжүүлэх болтугай.

Бичээс

Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV