Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 23 дахь өдөр

Лук 1:26-55 дахь Мариагийн магтаалын дуу нь Хүндлэл бишрэл (46-56-р эшлэл) гэсэн нэрээр танигдсан байдаг. "Хүндлэл бишрэл (Magnificat)" гэдэг үг нь "Сэтгэл минь Эзэнийг дээдлэн биширнэм" гэсэн утгатай Латин үг юм.

Заримдаа бид Христ мэндэлсэн баярын түүхээс Мариагийн хэсгийг зэрвэс хараад л өнгөрдөг.

Бид түүнийг дөлгөөн, даруухан тэрээр тэнгэр элч Габриелийн үгэнд чимээгүйхэн захирагдаж байгаагаар төсөөлдөг. Гэхдээ Мариа шиг мэдрэх гэж хичээгээд үзвэл ямар санагдаж болох талаар бодоод үзээрэй.

Бодит байдлыг нь нэг секунд ч болов амьсгаагаа аваад мэдэр. Эд хөрөнгөгүй залуу эмэгтэй сүйт залуу Иосефтойгоо гэрлэхээсээ өмнө Ариун Сүнсээр дамжуулан хүүхэдтэй болно, зүгээр ч нэг хүүхэд биш, харин Бурханы хүүхдийг тээх болно гэж хэлдэг.

Бид Мариаг бодох төдийдөө л тэрээр айдас эмээлтээр дүүрэн байсан байх гэж таамагладаг. Сүйт залуу нь юу гэж бодох бол? Гэр бүлийнхэн нь түүнээс нүүр буруулах болов уу? Нийгэм нь түүнийг үл тоомсорлон гадуурхах болов уу? Бурханы хүүг хэрхэн өсгөх вэ?

Бурханы Мариад хандсан төлөвлөгөө нь түүнийг бууж өгөөд итгэлээр гараа дэлгэхийг шаардсан бөгөөд дуулгавартай байдал дундаа Мариа, сэтгэл минь Бурханыг өргөмжлөн дээдэлнэм гэсэн юм.

Тунгаан бодохуй:

  • Мариагийн нөхцөл байдал руу бодитоор хэсэгхэн зуур ч болов шумбан орцгооё. Та түүний оронд байсан бол ямар санагдах бол?
  • Одоо 46-56-р эшлэлийг дахин уншаарай. Мариагийн дуунаас Эцэгтээ хандаж буй байр байдлынх талаар юуг харж болохоор байна? Түүний амьдралын талаарх үзэл нь юу байв?
  • Мариагийн хариу үйлдэл танд гараа дэлгэн байх талаар юу зааж байна вэ?

Өнөөдөр та итгэлээр гараа дэлгэн, Бурханд бууж өгөх үед зүрх сэтгэл тань бялхах болтугай.

Бичээс

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV