Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 22 дахь өдөр

Эд баялаг тань хаана байна, зүрх сэтгэл тань бас тэнд байх болно.

CanadaHelps байгууллагын гаргасан судалгаагаар нийт Канад иргэд орлогынхоо зөвхөн 1.5%-ийг л буяны үйлсэд өгдөг бөгөөд энэ тоо жилээс жилд буурсаар байгаа гэсэн тоо баримт гарчээ. Бид өмнө нь хэзээ ч байгаагүй тийм бага хувьтайгаар өгдөг болсон байна. 

Нэгдүгээр зууны Палестинд амьдарч байсан залуухан, ганц бие охин болох Мариад өөрийнх нь нэр дээр гэх зүйл тийм ч их байгаагүй. Тэр Ариун сүнсээр жирэмслэх болно гэдэг нь зарим хүмүүсийн хувьд төсөөлшгүй, ихэнх хүмүүсийн хувьд ичгүүртэй зүйл байсан болов уу. 

Гэвч Бурханы түүгээр хийлгэхээр дуудсан дуудлагад хоёр гараа болоод зүрхээ итгэмжтэйгээр нээсэн энэ л залуу охиноор дамжуулан Бурхан дэлхийг аврах бас сэргээх Өөрийнхөө ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ковид 19 хэмээх дэлхий нийтийг хамарсан вирус тархалтын эхний хэдэн сарын үеэр Этиоп дахь Компашён төвийн орон нутгийн салбарын ажилтнууд хөтөлбөрт нь хамрагдсан гэр бүлүүд энэ үеийг эрүүл саруул давж гарахад шаардлагатай зүйлсээр хангагдсан байхад анхаарлаа төвлөрүүлж байв. 

"Хэрэв бид шаардлагатай зүйлсээр тэднийг хангахгүйгээр энэ үед гараа угаах нь ямар чухал болохыг тэдэнд хэлээд ямар ч үр дүнд хүрэхгүй," гэж төвийн захирал Цэгэ бидэнтэй хуваалцсан.

Төвийн ажилтнууд тэдний төлөө санаа тавьж байх үед, хөтөлбөрт хамрагдсан гэр бүлүүд хөршүүддээ мөн санаа тавьж байв. 

“Бидний хүлээн авсан зүйлс гэр бүлийг маань авраад зогсохгүй мөн хөршүүдтэйгээ бид үүнийг хуваалцах болно. Энэ үеэр хөрш маань болгоомжтой байхгүй юм бол миний хүчин чармайлт намайг аварч чадахгүй. Бид бие биеэ хамгаалах болно. Нэг ширхэг саван бид бүхнийг вирусээс хамгаалах болно,” хэмээн Компашён хөтөлбөрт хамрагдсан нэг хүүхдийн ээж Тигист бидэнтэй хуваалцсан.

Энэ Адвентийн үеэр, мөнгө болоод цаг заваа хаана хөрөнгө оруулах талаар бодох үедээ залуухан иудей охин Мариагийн зориулалт, итгэмжит байдлыг санацгаая. Этиопын Тигистийн адил бидэнд өгөх их зүйл байхгүй байх үед ч хүртэл гараа дэлгэн бусдад өгөх арга замуудыг бид олох болтугай.

Есүсээс хүлээн авсан нигүүлслийнхээ бялхалаар бид бусдад өгөх болтугай.

Залбирал:

Есүс ээ, түр зуурын бөгөөд устан үгүй болох зүйлс болох, энэ дэлхийн зүйлсэд эд баялаг маань байгааг би хүлээн зөвшөөрч үүнийгээ Таны өмнө улайж байна. Дээгүүрх зүйлсэд би хараагаа сунгахыг мөн тэнгэрулсын болоод Таны алдрын төлөөх зүйлсэд хөрөнгө оруулахыг хүсэж байна. Таны өмнө өөрийн хүслээ үхүүлэхэд надад туслаач. 

Таны надад өгсөн хангалттай байдлаас цалгин бусдад өгдөг байх зүрхийг надад өгөөч. Хэрэгцээ буй хүмүүсийг эрж хайх нүдийг мөн өгөөмрөөр өгдөг гарыг надад өгөөч. Надад өгөгдсөн зүйлээс чангаар зуурахынхаа оронд харин би Танд эргүүлэн өгөөмрөөр өгдөг байх болтугай. Хэнд их өгөгдсөн байна түүнээс ихийг шаардана гэж Таныг Үгэнд хэлсэн байдгийг ухааран, өгөөмөр байх төлөвт намайг амьдруулж өгөөч. Зүрх болоод эд баялаг маань Таны дотор байх болтугай. 

Aмен.

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV