Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Христ мэндэлсэн баяр дөхөхтэй зэрэгцэн дэлгүүр хэсэх, авах зүйлсийн жагсаалт гаргах, гэр бүлээрээ цугларах гээд олон ажил ургаж байна. Мөн өнгөрсөн жил хурааснаас илүү олон чимэглэл агуулахаас гарч ирээд байгаа юм шиг санагдах нь хачирхалтай.
Ганцхан Христ мэндэлсэн баярын үдэшлэгийг багтаахын тулд хуанли дээрээ өчүүхэн зайг олохыг бид хичээдэг. Эргэн тойронд буй сурталчилгаанууд энэ үед хамгийн шилдэг, хамгийн том, хамгийн сүүлийн үеийн бас хамгийн гайхалтай зүйлс бидэнд хэрэгтэй гэж хашхирдаг билээ. Ингэх нь биднийг үнэхээр бачимдсан байдалд оруулж орхидог.
Тэгээд удалгүй бид аргаа барсандаа дараах асуултыг асуудаг: Бидний төлөө мэндэлсэн Иудейн Хаан хаана байна вэ?
Бид Түүнийг харахыг хүсдэг. Чимэглэлүүд, худалдан авалт, материаллаг байдал болоод зав чөлөөгүй байдал биднийг тэвш рүү авчрах болов уу гэж бид хүсдэг. Гэтэл, тэр хамгийн анхны Христ мэндэлсэн баярын малын саравчин доторх үйл явдлыг бидний жил бүр худалдан авдаг гялалзсан, цагаан Христ мэндэлсэн баяр тусган харуулдаггүй.
Тэртээ олон жилийн өмнө зоригтойгоор Есүсийг магтан хүндэлсэн мэргэдийн адил бид мөн магтан хүндлэх нь чухал болохыг энэ үеэр амархан мартаж орхидог. Тэднийг тойрон хүрээлж байсан улс төр, шунал, материаллаг эд хөрөнгөнөөс үл хамааран, тэд нэг л зүйл дээр хараагаа сунгажээ: явж Түүнийг магтан хүндлэх нь тэдний зорилго байсан.
Магтан хүндлэх хараагаа Христ дээр тусгасан байдалтайгаар энэ Адвент баярыг эхлүүлбэл юу болох бол?
Филиппин дэх Компашён байгууллагаар ивээн тэтгэгдсэн өсвөр насны хүүхэд болох Бий, Есүсийг амьдралынхаа гол төв болгон, Түүн дээр хараагаа сунгах үед юу болдгийг харжээ. Гэр бүл нь эмтэрсэн байдалтай байснаас үл хамааран, аав нь шоронд байх үед ч хүртэл түүнд найдвар байлаа:
“Гэр бүлийг маань тогтоон барьж буй цавуу бол Есүс мөн. Хэрэв Бурхан гэр бүлийн маань гол төв нь байгаагүй сэн бол аав минь шоронд байгаа учраас яг одоо миний хэн байх нь тодорхойгүй байх байсан.” – Бий
Бийгийн магтан хүндэлсэн төлөв, Христ рүү харцаа өргөн, хараагаа Түүн дээр тусгасан байдал нь энэ баярт бид хэрхэн дөхөн ирэх боломжтойг харуулсан үзэсгэлэнт дүр зураг мөн. Анхаарлыг маань татахаар өрсөлдөх асар олон зүйл байдаг. Энэ баярын гол төв болсон, мөн бэлэг өгөх, үдэшлэг зохион байгуулах, гэр бүлээрээ цугларах гол шалтгаан болсон Христээс анхаарлаа сарниулах нь амархан байдаг.
Тэр биднийг магтаал хүндлэл болоод анхаарлыг авах зохистой Нэгэн. Хамтдаа ирж, Түүнийг магтацгаая.
Залбирал:
Есүс ээ, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, хоол унд хийх, ажлын жагсаалтаа дуусгах гэх мэтээр зав чөлөөгүй болох, сатаарах нь амархан энэ баяраар магтан хүндлэх хараагаа Тан дээр тусгахад надад туслаач. Та бол энэ баярын гол төв нь мөн. Бид Таныг магтан хүндлэхээр ирээд байна.
Aмен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More