Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 3 дахь өдөр

Христ мэндэлсэн баярын үед дөхөн ирэх үедээ өнөөдөр та зүрхээ шинжээрэй. 

Өнгөрсөн жилийн баяр хөөр ба харуусал эсвэл одоогийн хором мөч тань тод томруун санагдаж болох юм. 

Магадгүй энэ үед та ямар нэг байдлаар алдагдал тээж байгаа байх. Хайртай хүнээ, ажил төрлөө эсвэл амьдралын арга замаа ч алдсан байж болно. Магадгүй өвчинөө, донтолтоо эсвэл удаан хугацаагаар зорьж байсан зорилтоо ялсан ялалт, магадгүй ирээдүйн, харилцааны эсвэл өөрчлөлтийн талаарх тодорхойгүй байдал, магадгүй шинэ амьдралын, эрх чөлөөний эсвэл бодож төлөвлөсөөр ирсэн санааны талаарх найдвар, магадгүй  энэ бүхнийг ямар нэгэн хэмжээгээр бүгдийг нь агуулж байж болох юм. 

Юу ч байсан гэсэн, Есүс үүнд тань санаа тавьдаг. 

Петр өөрийнхөө бичсэн захидалд, Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая гэж хэлдэг. 

Тэр биднийг түшин тэтгэхээ амласан учраас ачаагаа Эзэнд даатгахад Дуулал номыг бичигч биднийг урьдаг. 

Тээж буй ачаа тань Есүс дээр хараагаа сунгах үедээ хажуу тийш нь тавьдаг зүйл биш. Энэ бол Түүнийг магтан хүндлэх үедээ Түүн дээр авч ирдэг зүйл мөн.

Тунгаан бодохуй:

  • Энэ үед та ямар ачааг тээн ирж байна вэ?
  • Үүнийгээ та магтаалынхаа хамт хэрхэн Түүн дээр авч ирэх боломжтой вэ?
  • Энэ нь таны магтан хүндлэх арга замыг хэрхэн хэлбэржүүлэх вэ? Мөн үүнийгээ хэрхэн Есүс дээр авчирч, үүнийгээ хэлбэржүүлэх, өөрчлөх боломжийг Түүнд олгох вэ?

Хайртай Эзэн дээрээ ачаагаа авч ирж, Түүнд хаях үед Тэр танд санаа тавьж, таныг түшин тэтгэх болно.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV