Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Христ мэндэлсэн баярт дөхөн ирэх үедээ амьдралынхаа тооллогыг хийгтүн. Үүнийг энгийн болгох арга зам байна уу?
Хувь хүний, материаллаг амьдралын хэв маягт автах гээд байдаг байдал маань, ялангуяа орчин үеийн ертөнц биднийг бүх зүйл хэрэгтэй гэж харахад хүргэх боломжтой.
Бидэнд хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр технологи хэрэгтэй. Тэр тансаг амралт бидэнд хэрэгтэй. Хөршүүдтэйгээ хуваалцахын оронд бидэнд өөрсдийн гэсэн цас үлээгч, өвс тайрагч, өөр бусад олон төрлийн бусадтай хуваалцаж болохуйц хэр нь илүүдэл зүйлс хэрэгтэй.
Үүнээс гадна, бүх үйл явдалд бид оролцох хэрэгтэй. Христ мэндэлсэн баярын үдэшлэг бүрд, спортын арга хэмжээ бүхэнд, олон нийтийн үйл явдал бүрд, номын клуб бүрд бид хамрагдах хэрэгтэй. Яарч сандарсан амьдралын хэв маяг улам илүү зүйлс хэрэгтэй болоход хүргэдэг. Машиндаа хийх улам илүү түлш, замдаа идэх улам илүү хоол унд, улам илүү интернэт дата гэх мэт.
Дүүрэн амьдралд асуудал байгаа юм биш. Гэхдээ магадгүй нийгмийн амьдралынхаа хувьд бид дүүрэн амьдрал ба хэтийдсэн амьдралын хоорондын ялгааг ойлгоогүй болохоо улайх хэрэгтэй.
Ялангуяа Христ мэндэлсэн баярын үе шиг баяраар, бидний хэрэгцээ гэж тодорхойлсон зүйлс маань биднийг хамгийн чухал зүйлсээс буюу Есүсийн бидэнд байгаасай гэж хүсдэг зүйлсээс сатааруулдаг. Хайр, баяр хөөр, амар тайван гэх мэт. Хүрээллийн хүмүүс, санаачилгатай байдал, амьсгалах орон зай гэх мэт.
Тооллого хийхэд зориулан цаг гарга:
- Амьдралдаа хэрэгцээ гэж харах хэдий ч үнэндээ сатааруулах илүүдэл болсон зүйл танд юу байна вэ?
- Энэ баяраар Есүсийг магтан хүндлэхэд таныг болоод гэр бүлийг тань сатааруулж буй зүйл юү байна вэ?
- Дараагийн дөрвөн долоо хоногийн туршид Христ дээр хараагаа тусгасаар байхад зориулж ямар алхмыг та хийж болох вэ?
Энгийн амьдрал нь ердөө л хараагаа Есүс дээр сунгахаас эхэлдэг бөгөөд улмаар амьдралдаа буй бүхий л зүйлтэй зөв харилцаатай болох боломжтой болох аж.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More