Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 6 дахь өдөр

Залбирал бол олон хүний ​​хувьд нууцлаг зүйл.

Энэ нь олон хүмүүсийн хувьд, ялангуяа хурдацтай, яарсан ертөнцөд асуудал болдог. Бурхантай чимээгүйхэн ярилцах цаг тун хомс мэт бодогддог бөгөөд залбирах цаг гаргах үед бидний толгойд байнга эргэлддэг бодлуудаас болж анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй юм шиг санагддаг.

Одоо ч гэсэн сэтгэлээ тайвшруулахыг хичээгээрэй. Таны амьдралд хичнээн олон зүйл зүгээр л шуугьж байна вэ?

Залбирал бол бидний сүнслэг байдлын чухал хэсэг юм.

Залбирал нь зөв зүйлийг хэлэх эсвэл сайхан, төгс боловсруулсан үгсийг нэгтгэх тухай биш юм. Залбирал бол Бурхантай харилцах харилцаанд хөрөнгө оруулалт хийж, үүнийг төлөвшүүлэх тухай юм.

Хэрэв залбирлыг тогтмол дадал болгохыг зөвшөөрвөл энэ нь биднийг яарахгүйгээр, илүү төвлөрч чаддаг Христ рүү хараагаа тогтоодог хүмүүс болгон төлөвшүүлж эхэлнэ.

Залбирцгаая.

Есүс ээ, миний эргэн тойронд хэтэрхий их зүйл тохиолддог гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ нь Таны надад болон Таны бүх ард түмэнд санал болгож буй элбэг дэлбэг амьдралаас сатааруулж холдуулах юм. Христ мэндэлсэн баяр болох Таны төрсөн өдрийг тэмдэглэх энэ үеэр Та намайг даруу болоод энгийн байдалд чиглүүлж өгөөрэй. Амьдралаа энгийн байлгах арга замыг олж харах нүдийг надад өгөөч. Ингэснээр би Танд болон Таны надад гэсэн бүхэнд илүү зөв бодол санаатайгаар анхаарлаа хандуулж чадна.

Есүс ээ, би ухаалаг мэргэн байхыг хүсэж байна. Танд зүрх сэтгэлээ нээлттэй байлгахыг хүсэж байна. Та бол сайн мөн бидэнд хайрыг харуулан бидэнтэй хамт байхын тулд нялх хүүхэд болон ирсэн учраас би Танд мөргөн, хүндэтгэл өргөхөө үргэлж санаж явахыг хүсэж байна. Би Танд чадах бүхнээ зориулж, Таны намайг удирдаж буй шинэ арга замуудад нээлттэй байхыг хүсэж байна.

Энэ үеийн төлөө Танд талархъя, мөн намайг яаралгүйгээр Есүс, Тан руу харцаа өргөх хэрэгтэйг сануулсанд баярлалаа.

Амен.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV