Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 11 дахь өдөр

Эргэн тойрныхоо зүйлсээр айдаст автсан эсвэл хэт ачаалалтай үед өөрийн эрхгүй хийдэг хариу үйлдэл маань буцаж ухрах мөн зовлонд маань нэрмээс болох зүйлсээс зугтаах гээд байдаг. 

Христ рүү очихоосоо өмнө бид бүгдэд хамгийн түрүүнд хийдэг зүйл байдаг. Энэ нь зурагт, олон нийтийн харилцааны хэрэгсэл, хоол эсвэл бусад зугаа цэнгэл байх талтай. 

Эдгээр зүйл нь буруу биш хэдий ч өөрсдийгөө тайтгаруулахаар эдгээр зүйлийг бид шархны лент болгон ашиглах үедээ тэр тайтгарал нь түр зуурынх болохыг олж мэдэх болно. Энэ нь яг л хайрганд уясан завь адил хөвөн оддог. 

Энэ үедээ бидний мартах гээд байдаг зүйл бол Бурхан бидэнд ойр гэдэг юм. Үнэндээ, Тэр бидэнтэй хамт энэ үед цаг үед маань бидэнтэй хамт байгаа. Дор дурдах бүхэнтэй Тэр бидэнтэй хамт байдаг: зовлон, шарх, сорви, төөрөгдөл, эргэлзээ гэх мэт бүхий л үед минь. 

Тунгаан бодохуй:

  • Тайтгарал хэрэгтэй үедээ Христ рүү хараагаа сунгахад тань саад болдог ямар зуршлыг та өөртөө хэвшүүлсэн байна вэ?
  • Эргэн тойрныхоо хүнд ачаа эсвэл шархаар хэт ачаалагдсан мэт үед та хаашаа явдаг вэ? 
  • Хуурамч тайтгарлын оронд үүнийг Христээс эрж хайх зуршлыг хэвшүүлэхэд тань туслах ямар үндсэн зарчмыг та энэ Христ мэндэлсэн баярын үеэр тогтоох боломжтой вэ?

Эргэн тойрон дахь хуурамч тайтгарлаас Түүний мөнхийн найдвар руу таны тэргүүнийг өргөхөөр Бурхан тантай яг одоо хамт байгаа бөгөөд Тэр үүнийг хийхэд бэлэн байна. Өнөөдөр Түүн рүү хараагаа сунга!

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV