Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 16 дахь өдөр

Филиппой номын энэхүү хэсэг нь соёлын эсрэг тэсрэг зүйл юм. Энэ нь зориудаар өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг анхаарч үзэх тухай юм (4-р эшлэл). Хэн үүнийг хийдэг вэ?

Энэ ямар байна гэсэн үг вэ?

Бид хэтийдсэн хувь хүний ​​соёлт нийгэмд амьдарч байна. Бид өөрсдийнхөө төлөө л санаа тавьдаг. Бид ирээдүйнхээ төлөө л хуримтлуулдаг. Бидэнд хамаатай асуудал гарсан тохиолдолд л бид дуугардаг; тиймдээ ч хэнийг ч гомдоож, уурлуулдаггүй.

Гэхдээ Паул Библийн энэ хэсэгт Христийн дагалдагчдыг өөр байгаарай хэмээн уриалсан байна.

Энэхүү хэсэг нь бидний сэдлийг тодорхойлсноор эхэлнэ: Христ доторх эв нэгдэл, Түүний хайрын тайтгарал, Сүнс дор хуваалцах, эелдэг байдал, энэрэн нигүүлсэх сэтгэл (1-р эшлэл).

Хэрэв бид эдгээр зүйлсийг мэдэрсэн юм бол өөрөөр амьдрах ёстой гэж Паул хэлжээ. “Хувиа хичээсэн хүсэл эрмэлзэл, хий дэмий бардам зангаар юуг ч бүү хий.… [Та] өөрийн ашиг сонирхлын төлөө бус, харин та нарын хүн нэг бүр чинь бусдын ашиг сонирхлыг хар” (3-4-р эшлэл). 

Энэ бол Христийн оюун бодол бидний амьдралд нөлөөлснөөр боломжтой болсон тэс өөр амьдралын хэв маяг юм. 

Тэгээд үр дүн нь юу вэ? 

Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэдгийг бүх хэл хүлээн зөвшөөрнө” (эшлэл 11) Христийн арга зам, нийгмээс өөр соёл, амьдралын хэв маяг руу илүү олон хүн ирэх болно.

Тунгаан бодохуй:

  • Бурхан энэ эшлэлүүдээр дамжуулан танд юуг хэлж байна вэ?
  • Энэ хэсгийн юу нь таныг тайтгаруулж байна вэ? Юу таныг сорьж, уриалж байна вэ?
  • Хэний эрх ашгийг та хайж байна вэ? Та ямар арга замаар, хэрхэн бусдын ашиг сонирхлыг анхаарч эхлэх боломжтой вэ?

Өнөөдөр та бусдын ашиг сонирхолд анхаарах арга замуудыг эрэлхийлснээрээ эргэн тойрныхоо хүмүүст Есүсийн тайтгарал, хайрыг авч ирэх боломжтой.

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV