Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бууж өгөх бас даруу байх нь тав тухгүй зүйл, ялангуяа бусдаас хараат, бие даасан байдлаар тав тухтай амьдардаг бидний хувьд бүр ч тухгүй.
Гэхдээ тухгүй байдалд орох нь чухал. Магадгүй айдас, чичрэлээр итгэлээ гүйцээ гэж Паулын хэлсэн зүйлсийн хэсэгхэн нь энэ байж болох биш үү?
Бид хамтдаа үүнийг ямар нэг байдлаар, ямар нэг хэлбэрээр мэдэрсэн. Бид дэлхийн тахал өвчнийг хамтдаа даван туулахдаа хувь хүн бүр харилцан адилгүйгээр даван туулсан ч дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр бид бүгд ямар нэгэн таагүй мэдрэмжийг мэдэрч, бидний амьдралын хэв маяг, санхүү, нэн тэргүүний зүйлс, тэр байтугай нас баралтын тоог шалгахаас өөр аргагүй болж байсан.
Энэ нь тухгүй, таагүй туршлага байсан бөгөөд байсаар ч байна. Гэхдээ бидний олонх нь ингэж хэлэх байх л даа, хэрвээ бид шударга байвал шүү дээ. КОВИД-19 болон түүний үр дагаврууд хэцүү, зовлонтой, тав тухгүй байдалд биднийг оруулсан ч мөн бидэнд шинэ сургамжуудыг сурах болон Бурханы оршихуйг илүү гүнзгий мэдрэхэд хүргэсэн гэж хэлж болно.
Өөрийгөө даруусган бидний нэн тэргүүний зүйлс, амьдралынхаа талаар таагүй асуултуудыг асуухаас өөр аргагүй байдалд хүрэх нь Есүсийн бидэнд санал болгож буй элбэг хангалуун амьдралыг шинэ, сэргээлттэй байдлаар мэдрэхэд бидэнд туслах болно.
Энэхүү Адвентын үеэр баярын өдрүүдээс цаадхыг харж, илүүтэйгээр Бурхан биднийг даван туулахад туслан биднийг үүрэх болно гэдэгт итгэж, өөрөөсөө тухгүй асуултуудыг асуувал юу болох бол?
Тунгаан бодохуй:
- Үнэнч шударга бай: Та ямар байдлаар өөрийнхөө ертөнцийн төв нь байна вэ?
- Бурхан ямар арга замаар, хэрхэн таныг энэ цаг үед Өөрт нь бууж өгөхийг асууж байж болох вэ?
Бурхан таныг өдөр тутмын амьдралын сорилт бэрхшээлээр тань дамжуулан төгс болгож байгаа гэдэгт итгээрэй, Түүний даруу байдал өнөөдөр таныг хэрхэн төлөвшүүлж байгаад Түүнд талархлыг өргөөрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More