Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 15 дахь өдөр

Бид чин үнэнээ хэлэх үү? Заримдаа зөвхөн өөрсдийгөө бодох нь хамаагүй амархан бөгөөд аятайхан санагддаг нь үнэн.

Энэ нь хүлээн зөвшөөрөхөд тийм ч тохь тухтай зүйл биш хэдий ч, шударгаар хэлэхэд, бид өөрөө өөрсдөдөө санаа тавьж, хүссэн зүйлээ хийж, бидэнд тохь тухтай байдлаар амьдралаа төвхнүүлэхийг чухалчилдаг болохоо олж хардаг.

Бидний гэр бүл, бидэнд юу чухал болох, мөн бидний төлөвлөгөө амьдралын маань гол төвлөрөх зүйл болох нь маш амархан байдаг.

Адвент чимээгүй цагийн судлалын хувьд тийм ч дулаахан бөгөөд тайтгаруулагч бодол биш байна тийм үү?

Гэхдээ Христ мэндэлсэн баяр бол даруу байдал болоод бууж өгөх тал дээрээ хэр байгаадаа дүгнэлт хийхэд яг тохирсон цаг үе мөн. Даруу байдал ба бууж өгөхийн туйлын үйлдэл болох Христийн махан биеэр мэндэлсэн талаар бодож үзэх нь Христийн адил бодол санаатай байхад биднийг урьдаг. Бурхан бөгөөд Христ энэ эрх мэдлийг бидний дээр барих бүхий л шалтгааныг гартаа атгасан хэдий ч үүнийхээ оронд Тэр даруу байдлыг, үйлчлэгч байхыг, мөн нигүүлслийг сонгожээ.

Христийн даруу байдлын үлгэр жишээнд Филиппой номыг бичигч Паул анхаарлаа төвлөрүүлдэг. 

Тэр тэнгэрлэг Нэгэн атлаа махан биеэр төрөхийг сонгожээ.

Тэр Гурвалтай төгс бөгөөд ойр дотно харилцаатай Нэгэн атлаа дэлхийн гэр бүлийг сонгожээ.

Тэр Бурхан атлаа бидэнтэй хамт байж мөн бүхнийг цоо шинэ болгон сэргээхийн тулд эмтэрсэн бүтээл дотор орж ирэхийг сонгожээ.

Баяр биднийг өгөөмөр байдалд хөтлөх үед Эзэн Есүсийн өмнө өвдөг сөгдсөн байдалтайгаар өөрсдийгөө даруу болгох нь мөн энэ дэлхийн эмтэрсэн байдал руу найдвар, аврал, сэргэлт ба хайрыг авч ирэх нь үнэхээр чухал.

Компашёны хамтрагч болох Тайландын зовж зүдэрч буй хотын дотор таригдсан чуулганд энэ даруу байдал үнэхээр үзэсгэлэнтэйгээр илэрхийлэгдсэн. Мэй Сот хот бол аймшигтай нууцыг хадгалдаг дэлхийн үзэсгэлэнт газрын нэг мөн. Энд асар олон хүүхдүүд боолчлогдон, хүчээр маш хүнд нөхцөл байдалд ажилладаг.

Гэвч тэдэнд найдварын зам заагч гэрэл нь болохоор чуулган санаатайгаар тэр хотод нүүжээ. Хотынхоо хүүхдүүдийг хамгаалах хүсэл эрмэлзэл ажилчдад байгаа. Дарлалаас ангижрах замыг тэдэнд харуулахын тулд тэд хүүхэд, залууст зориулан хөтөлбөрүүдийг санал болгодог.

Тэд өвдөг сөгдөн бууж өгөөд, нийгэмдээ Христийн үзүүлсэнтэй адил үлгэр жишээг үзүүлж байгаа нь Христ мэндэлсэн баяр дөхсөнтэй холбогдуулан биднийг бас ийм байршлаар Бурханы өмнө ирэхийг сануулж байна уу гэлтэй.

Залбирал: 

Эзээн, өөрөө өөртөө төвлөрсөн байх нь хамгийн амархан сонголт мэт заримдаа санагддагийг мөн хэт олон удаа ийм сонголтыг хийдэг болохоо би Таны өмнө улайж байна. Би Танаас уучлалт гуйж байна. Бууж өгөх сонголтыг хийхэд надад туслаач. Нэгэнтээ, малын даруухан тэвш байсан Таны хаан суудал руу би өвдөг сөгдөн, Таны бидэнд үлгэрлэсэн даруу байдалтай адилхан даруу байдлын хамт дөхөн ирэхийг хүсэж байна. 

Тэр даруу бууж өгөлт зөвхөн миний амьдралаар зогсохгүй мөн эргэн тойронд маань ч хүртэл өөрчлөлт авчрах болтугай. 

Aмен.

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV