Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 14 дахь өдөр

Адвентийн хоёр дахь долоо хоногийн сүүлийн өдөр болох өнөөдөрт, өглөөний эсвэл оройн мөрдлөгтөө зүрхээ амраахад зориулан цаг гаргаад, лаа асаан,  Дуулал 42 эсвэл Дуулал 77шиг гашуудлын Дуулал номыг эхнээс нь дуустал унш. 

Юу хэлэхээ мэдэхгүй байх үедээ ч хүртэл гашуудал, асуултууд болоод айдсуудаа Эзэн дээр авч ир. Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйна гэж Бурхан амладаг (Ром 8:26).

Асар олон жилийн ачаа дарамтынхаа улмаас гутарч гуньхарсан эсвэл гашуудан буй эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө залбирахад зориулан цаг гарга. Ялангуяа тухайн жилд болсон үйл явдлаар нөлөөлөгдсөн хүмүүсийн төлөө залбир.

Тунгаан бодохуй:

  • Энэ долоо хоногт танд Бурханы заасан зүйлд хариу үйлдэл болгон амьдралд ойр ямар зүйлийг хийх боломжтой вэ?
  • Хэнийг та урамшууллын үгс, өчүүхэн бэлэг эсвэл утсаар ярих замаар энэ Христ мэндэлсэн баяраар ганцаараа биш гэдгийг нь тэдэнд мэдүүлж, хэрхэн ивээх боломжтой вэ?

Гэрлээ гэрэлтүүлэхэд мөн бусдад урам болохын тулд дуулгавартай нэг алхмыг яг одоо явж хийгээрэй. 

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV