Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дэлхий бидний дээр нуран унах мэт санагдах үед Бурхан биднийг залбирах байршилд урьдаг. Эмтэрсэн бодит байдал хэт ахадсан мэт санагдах үед Бурхан биднийг залбирахад урьдаг.
Залбирах үгсээ олохгүй байх үед маань ч хүртэл Ариун Сүнс бидний өмнөөс зуучлан залбирах болно гэж амласан амлалтад залбирлын гоо үзэсгэлэн оршдог.
Өөрсдийнхөө хүнд ачааг авч Түүний хөлд орхиход Есүс биднийг урьдаг. Энэ нь бидний хувьд хийхэд тийм ч амар биш байж болох эсвэл Түүнд асуудлаа өргөх үедээ сэтгэлийн түгшүүрийг мэдэрсэн хэвээрээ байж болох хэдий ч хэр хүндээс үл хамааран ачааг маань үүрэхээ Тэр амладаг.
Есүсийн агуу байдал дотор амар тайвныг өгөхөөр Тэр биднийг урьдаг. Үүнд л тэвшин дэх бяцхан Хүү болох бэлгийн гоо үзэсгэлэн оршдог. Тэр бол Иммануел—Бурхан бидэнтэй хамт байдаг Нэгэн мөн.
Хамтдаа залбирцгаая.
Есүс ээ, жилийн энэ үе амаргүй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөн би Тан дээр ирж байна. Таны энэ дэлхий дээрх ирэлтийн баяр хѳѳр ба гайхалтай хүсэн хүлээлтийг заримдаа мэдрээд байдаггүй болохоо би хүлээн зөвшөөрч байна. Өнгөрч буй жилийг хараад заримдаа би үнэхээр сэтгэлээр унасан байдалтай байх ч тохиолдол гардаг.
Алдагдал, гашуудал, төөрөгдөл, тодорхойгүй байдал байх хэдий ч Таны сайн сайхнаас мөн итгэл алдахгүйгээр энэ дэлхийн хүнд байдлаас зуурсаар байх боломжтой гэдгээ би мэдэж байна, Эзэн минь.
Ойлгогдохгүй байх үед ч хүртэл Та сайн хэвээрээ байдаг гэдгийг би мэднэ. Таны энэ дэлхий дээрх ирэлтийг тэмдэглэхэд бэлтгэх үедээ амар тайван болоод хүлээлтээр дүүрэн байхыг хүсэн би залбирч байна. Бүхий л ачааг Өөр дээрээ үүрдэг, толгойг минь тэнгэрулс рүү чиглүүлэн өргөдөг, хөлийг минь балчиг шавраас сугалан гаргадаг агуу Хаан бол Та мөн.
Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More