Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 12 дахь өдөр

Хөгжим бол Христийн үнэнийг бидний зүрх сэтгэл, оюун бодол, чихэнд хүргэх хүчирхэг арга юм.

Таны туйлын найдвар хаана байгааг сануулах Христ мэндэлсэн баярын дуу хөгжмийг өнөөдөр сонсоорой.

Дуу хөгжим нь зовлон бэрхшээл дунд ч танд толгойгоо өндийлгөхөд тань түлхэц өгч, Бурханы төгс амар тайван дор амрахад тусална.

Нүдээ аниад, хөгжмөө сонсоод гүнзгий амьсгаа авахдаа хөгжим танд ямар мэдрэмжийг төрүүлж буй талаар эргэцүүлэн бодоорой.

Танд дууны санал хэрэгтэй бол танд урам зоригийг өгөх хоёр дуу бол:

  • All Sons and Daughters-ийн Бурхан бидэнтэй хамт (God with us)
  • Maverick City Music-ийн Алдар нь Бурханд (Doxology)

Тунгаан бодохуй:

  • Таны сонгосон дууны үгс өнөөдөр танд юуг өгүүлж байна вэ?

Үгийг нь бичиж аваарай эсвэл урам зориг хэрэгтэй байгаа найз руугаа дууны үгээ явуулаарай. Та толгойгоо өргөн байхдаа бусдыг ч агуу итгэл Найдвар руугаа хандуулж чадна.

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV