Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 10 дахь өдөр

Найдвар нь үнэхээр инээдтэй зүйл мөн. Энэ нь байхгүй болох хүртэл найдвартай байх нь; ямар нэгэн зүйл буруутах хүртэл үүнээс зуурсаар байх нь үнэхээр амархан байдаг. Энэ бол миний залбирлын дэвтэр ба ханыг чимэглэдэг үгс. Энэ үг манай соёлд өргөн тархсан учраас магадгүй хүч чадлаа алдсан байх боломжтой. 

Еврей 6:19 Бурханы Хүү Есүсээр дамжин ирэх энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт хэмээн бидэнд хэлдэг. 

Ширүүн шуурганд зангуу завийг тогтоон барьдагтай адилхан биднийг хүрээлэх бүхэн дайвалзах үед Христэд найдах найдвар маань биднийг зангуу мэт тогтоон барьж байдаг. Нөхцөл байдалд өгөх хариулт огт байхгүй болох үед мөн бууж өгөхөд бэлэн байх үед маань найдвар бидний зангуу болдог. 

Хүү нь түүнийг устгахаар үгсэн байсан Давидын адилаар эсвэл онгон хэвлийдээ Бурханы Хүүг тээх болно гэсэн мэдээгээр доргиогдсон Марийн адилаар, дэлхий сүйрэн байгаа мэт санагдах үед ч Бурхан Өөрийн үнэн ба мөнхийн найдварыг бидэнд амладаг гэсэн ариун найдлагыг бид тээх хэрэгтэй болдог. Яг л зангуу шиг, Христээр дамжин бидэнд ирэх найдвар бол бат бөх, амьд бөгөөд ганхашгүй аж. 

Тунгаан бодохуй:

  • Та төөрөгдөл, бэрхшээлийн үед Христэд найдах найдварыг сайхан хийсвэр санаа гэдгээс бодит амьдралын шугам болгон хэрхэн хувиргаж чадах вэ?
  • Найдвартай байх чадварт тань саад болж буй зүрхний ямар байршлыг та энэ Христ мэндэлсэн баярт тээн ирж байна вэ? 
  • Түүний найдвар дотор бат зогсох, Түүний бат бөх бөгөөд мөнхийн найдвар өөд толгойгоо өргөсөөр байхыг танд сануулах бичээс дээрх өөр ямар эшлэл байж болох вэ?

Бурханаас ирэх найдвараас та өнөөдөр зуур бас үүнийг сүнснийхээ зангуу болгогтун.

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV