Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 8 дахь өдөр

Заримдаа дэлхий тийм ч тайван амгалан, гэрэлтэй мэт санагдаад байдаггүй. Энэ нь задрах гэж буй мэт санагдах үе байдаг. Зовлонгүй зүйл гэж нэг ч байхгүй мэт, яагаад гэдэг хариултыг олох боломжгүй мэт санагддаг. 

Үүнийг засахуйц эсвэл бидний мэдрэх эмтэрсэн байдалд хариулт өгөх ямар нэгэн зүйл байгаа эсэхийг бид эрж хайдаг. Асуултыг бид хойш нь тавьдаг, учир нь хайж байгаа зүйлээ олохгүй байх вий гэдгээс бид айдаг хэдий ч хангалттай санагдах зүйл нэг ч олддоггүй. Санаанд нийцэх зүйл нэг ч байдаггүй.

Дуулал номыг бичигч Давид ихэнхдээ ийм мэдрэмжийг мэдэрч байжээ.  Дуулал 3-р бүлэгт, Бурхан өөрийг нь орхин одсон хэмээн түүнийг ятгахыг хичээх дайснуудаараа хүрээлэгдсэн байгаа талаар тэр бичдэг. Гэхдээ Давид эдгээр худлуудад хандан үнэнийг өгүүлдэг:

"Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч." –Дуулал 3:3

Бурханы талаарх ямар нэгэн үнэ цэнтэй зүйлийг Давидын өөртөө итгэлтэй байдал бидэнд заадаг. Тэр бол Иммануел, Бурхан бидэнтэй хамт байдаг Нэгэн.

Харуусал, зовлон болоод эргэлзэх үед маань Бурхан бидэнтэй хамт байдаг Нэгэн.

Магтан дууны дахилтыг дуулж чадахгүй байх үед маань Бурхан бидэнтэй хамт байдаг Нэгэн.

Хэт их зовлонтой байх үед мөн бусдад өгөх зүйл нэг ч үлдээгүй байх үед маань Бурхан бидэнтэй хамт байдаг Нэгэн.

Бид энэ Христ мэндэлсэн баярыг тэмдэглэж байгаа нь бидний зовлон шаналал, зовлонг үл хайхран биш харин өвдөлтийг мэддэг Бурханд, бүх зүйлийг сэргээхээр ирсэн Бурханд, бидний хүнд хэцүү, зовлон зүдүүрийг авчирч Түүний хөлд тавихыг урьсан Бурханд үйлчилдэг учраас бид энэ баярыг тэмдэглэж байна.

Бразилийн Кауани тэмцлийн дунд ганцаараа Христ рүү толгойгоо өргөх нь ямар утгатай болохыг маш сайн эзэмшсэн. Түүнийг дөнгөж долоон настай байхад нь эмч нар Кауанийн өндгөвч, нуруу, уушги, хөхөнд олон жилийн турш байсан хорт хавдрын уйланхайг илрүүлжээ. Хэдийгээр түүний эргэн тойронд бүх зүйл эргэлдэж байсан ч Кауани Христ дээр бодол санаагаа төвлөрүүлжээ.

“Бурхан яагаад намайг өвдөхийг зөвшөөрснийг би үнэхээр ойлгосонгүй,” гэж Кауани хэлсэн ч, “тэр Бурхан сайн гэдгийг мэдэж байсан бөгөөд хэдэн арван жил амьдрахаас үл хамааран Тэр надад сайхан амьдрахад тусална гэдэгт итгэж байсан.” 

Он жилүүд өнгөрөн одсоор, Кауани гэр бүлийнхэн болон Компашён төвийн тусламжтайгаар хамт эмчилгээ хийлгэж, өгсөж, уруудах ямар ч үед толгойгоо өөдрөг байлгасаар байв. 2018 онд тэрээр амьдралыг өөрчилсөн нэг мэдээг хүлээн авсан юм. Тэр хорт хавдраас бүрэн чөлөөлөгдсөн байлаа! 

Ямар ч нөхцөлд Христ өөд толгойгоо өргөцгөөе. Тэр бидний айдсыг мэдэж, бидний асууж, төсөөлж байгаагаас хамаагүй илүүг хийдэг итгэмжит Нэгэн юм.

Залбирал: 

Есүс ээ, заримдаа миний нөхцөл байдлын зовлон шаналал, эргэн тойрон дахь ертөнцийн дарамт намайг үнэнийг харахад бэрх болгодог. Заримдаа би эргэн тойрон дахь эмх замбараагүй байдлыг бус Таны царайг хайхаар толгойгоо өндийлгөвч энэ нь хэцүү байдаг. Та бол урьд хожид байгаагүй миний байнгын туслагч гэдгийг надад сануулж өгөөч. Таны буулга амархан, Таны ачаа хөнгөн гэдгийг надад өдөр бүр сануулж өгөөч гэж би залбирч байна. 

Амен.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV