Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Христ мэндэлсэн баярын түүхэн дэх хоньчдын харуулсан эрх чөлөө, баяр хөөр ба элбэг дэлбэг байдал үнэхээр гайхалтай.
Тэд энэ бялхам дүүрэн баяр хөөрийн сайн мэдээг сонсоод баяр хөөрөөр дүүрчээ. Тэд Есүсийг харахаар улмаар Түүний талаарх мэдээг тараахаар яарцгаав. Тэд Бурханыг алдаршуулан, магтахаа үргэлжлүүлсэн. Тэд яг л хүүхэд шиг байсныг та төсөөлж байна уу?
Бурханыг магтан хүндэлж байх үед тэдний гар нь дэлгээстэй байсан!
Одоогийн нийгэмд ичих зүйлгүй хүн болох нь аюултай амархан болжээ. Христ мэндэлсэн баярын түүхэн дэх агуу баяр хөөрийн сайнмэдээг сонсоод гараа хумхин, зүрхээ хаалттай болгох нь хэт амархан аж. Хахир бөгөөд бухимдалтай дэлхийд Христийн нигүүлсэл ба эрх чөлөө итгэхэд хэт хэцүү зүйл мэт санагддаг учраас бид үүнийг хүлээж авахаас татгалздаг.
Мэдээг сонсоод хоёр гараа дэлгэн, үүнд тэр даруй хариу үзүүлсэн хоньчдын жишээнээс суралцах зүйл бидэнд байна. Энэ сайнмэдээнд бид хариу үзүүлэх үед юу болох боломжтой вэ?
Зөвхөн баярын үеэр биш харин амьдралын маань хором, үе бүрд зүрхний маань байршил хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ? Амьдралдаа болоод эргэн тойрондоо ямар өөрчлөлтүүдийг бид харж эхлэх бол?
Магадгүй бид Есүс дээр ирэхдээ, хэцүү асуултуудыг асуухдаа, санаанд оромгүй байдлаар бусдад өгөөмөр хандах эсвэл Есүсийн талаар суралцахад найзыгаа урихдаа илүү найдвараар дүүрэн, зоригтой бөгөөд бага ичдэг болж болох юм.
Сосина бол Этиопоос гаралтай, ганц бие ээжийн өсгөсөн, тийм ч элбэг дэлбэг амьдралтай байгаагүй залуухан эмэгтэй аж. Компашёны хүүхэд спонсорлох хөтөлбөрөөр дамжуулан Сосина дэмжлэгтэйгээр өсөж торнисон бөгөөд Христийн хайраар өөрчлөгджээ. Хотынхоо хүүхдүүдийг санхүүгийн хувьд дэмжихэд чуулганы гишүүдийг урамшуулах үйлчлэлд тэр оюутан байхдаа нэгдэн улмаар орон нутгийнхаа Компашён төвд ч бас хамрагдах боломжтой болов.
Сосина өөрт байсан багахан мөнгөөрөө хэн нэгэнд нөлөөлөх мөн бяцхан Дебораг дэмжих шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр тэр Деборатай харилцааг барьж босгон, түүнийг дагалдагч болгон бэлтгэн, зөвлөж, хүчтэй байж мөн Бурханд найдахад түүнийг урамшуулж байгаа.
“Компашёны оршихуй амьдралын минь чиглэлийг хэрхэн өөрчилсөн болохыг би сайн мэднэ. Би ийм төрлийн найдварыг л Деборагийн амьдралд авч ирэхийг хүсэж байна. Өгөхөөс ирдэг ивээл болоод баяр хөөрийн энэ боломж надад олдсон нь миний хувьд үнэхээр аз завшаантай хэрэг.” – Сосина
Христээс хүлээн авсан нигүүлсэл нь баяр хөөр болоод өгөөмөр байдлын байр сууринаас амьдрахад хүргэснээр юу болдог болохын үзэсгэлэнт жишээ бол Сосинагийн түүх мөн.
Өнөөдөр, энэ агуу баяр хөөрийн сайнмэдээг хүлээн авахад Бурхан таныг хэрхэн урьж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Postures Of Advent: A Daily Christmas Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More