Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 7 дахь өдөр

Залбирлын хөтөч

Езекиел 11:19-20

Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.

Залбирал:

Ааваа, зөвхөн Та л бидэнд цоо шинэ зүрхийг өгөх чадалтай. Нэг л өдөр _______________________ цоо шинэ зүрхийг авч, сүнсийг тань авах болтугай гэж би залбирч байна. Түүний зүрх сэтгэлийг өөрчилж өгөөч. Таны үгийг хүлээн авах, Христэд итгэх нигүүлслийг түүнд өгөөч. Таны хувьд боломжгүй зүйл гэж нэг ч үгүй. Нэг л өдөр ___________________ Таныг бүхий л зүрхээрээ дагаж, зөвхөн Таныг магтах болно гэж би залбирч байна. 

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com