Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 11 дахь өдөр

Залбирлын хөтөч

2 Тимот 2:25-26

Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол тэд ухаан орж, хүслээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.

Залбирал:

Ааваа, _______________________ -д үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхооч гэж би залбирч байна. _______________________ өөрийнхөө хуурамч шүтээнүүд, өөрөө өөртөө найдсан байдал, өөрийнхөө зөвт байдлын төлөө гэмшин Христ рүү эргэх болтугай. _______________________ -г диаволын урхинаас чөлөөлж, Өөрийн хүслээ үйлдүүлэхээр түүнийг чөлөөлөөч. Тэдний гэмшил нь чин сэтгэлийнх байж улмаар гайхалтай өөрчлөгдсөн амьдралаар амьдрах болтугай гэж би залбирч байна. 

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com