Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 13 дахь өдөр

Залбирлын хөтөч

Матай 5:16

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.

Залбирал:

Ааваа, үйлдэл болоод үгс минь Танд алдрыг авчирдаг байх болтугай гэж би залбирч байна. Хийдэг, хэлдэг бүхэн маань Сайнмэдээнд найдаж баярладаг зүрхнээс гардаг байх болтугай. Би _______________________ -тэй ярилцах үед авралын минь найдварыг бас Ариун Сүнс амьдралд минь ажлаа хийж байгаа гэдгийг тэр ойлгох болтугай. Би Христийн адил өөрийгөө золиосолсон бас жинхэнэ хайраар дүүрэн амьдарч улмаар бүх амьдрал маань _______________________ -д гэрчлэл болох болтугай гэж би залбирч байна. Ариун Сүнсээ, Та намайг Бурхан ба _______________________ -ын хоорондох эвлэрүүллийн зууч болгон Өөрийнхөө алдрын төлөө ашиглаач хэмээн би залбирч байна. 

Бичээс

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com