Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 15 дахь өдөр

Залбирлын хөтөч

Ефес 6:19

Мөн Сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь нээгдэхэд үг өгөгдөхийн төлөө залбир.

Залбирал:

Ааваа, Сайнмэдээг хуваалцахад айдастай байдаг болохоо би хүлээн зөвшөөрч байна. Хүмүүсээс бас тэд миний талаар юу гэж бодох бол гэж би айдаг. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх ба бүтэлгүйтэхээс би айдаг. Доог тохуу болох эсвэл шоолуулахаас би айдаг. Ичгүүр болох, шоглуулахаас би айдаг. Би эдгээр айдсаа Таны өмнө улайж байна. Сайнмэдээг хуваалцах зоригийг надад өгөөч хэмээн би залбиран гуйж байна. _____________________ -тэй Сайнмэдээг хуваалцах үед айдаст эзэмдүүлэхийн оронд хайраар дүүрэхийн төлөө би залбирч байна. Өөрийн минь хангалтгүй байдлаас намайг хамгаалж, Ариун Сүнсний хүчээр дамжуулан өөртөө итгэлтэй байдлыг надад өгөөч. 

Бичээс

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com

Холбоотой төлөвлөгөө унших