Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар
Залбирлын хөтөч
Исаиа 6:8
Дараа нь, "Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?" гэсэн Эзэний дууг би сонсоод, "Би энд байна. Намайг явуулаач!" гэж хэлэв.
Залбирал:
Ааваа, итгэлээ _______________________ -тэй хуваалцахад би үргэлж бэлэн байх болтугай гэж залбирч байна. Амиа хичээсэн байдлынхаа оронд би хайраар өдөөгдөх болтугай гэж залбирч байна. _______________________ -д Таны гэрч болох зүрх ба урам зоригийг надад өгөөч, Таны надад өгөх боломжуудад намайг сэргэг байлгаж өгөөч, тэгснээрээ би Сайнмэдээг тодорхойгоор бас даруугаар хуваалцах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.
More