Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 1 дахь өдөр

Залбирлын хөтөч

Иохан 1:12-13 

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ. 

Залбирал:

Ааваа, Танд итгэх хэнийг ч хүлээн авах нигүүлсэнгүй Нэгэн бол Та билээ. Та тэднийг авраад зогсохгүй Өөрийнхөө хүүхдүүд болгон үрчлэн авдаг. Таны хүүхэд байх энэ эрх итгэлээр дамжин бидэнд өгөгддөг бэлэг юм. Ааваа, _______________________ нэг л өдөр Таныг Дээдийн дээд Бурхан гэдэгт итгэж, итгэлээр дамжуулан түүний төлөө юу хийснийг тань хүлээн аваасай гэж би залбиран гуйж байна. Таны ямар ч үнэ төлбөргүйгээр өгсөн энэ баялаг нигүүлслийг зүрхэндээ мэдрэхээр _______________________ -ын зүрхийг Та нээгээч гэж би гуйн залбирч байна. 

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com

Холбоотой төлөвлөгөө унших