Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 6 дахь өдөр

Залбирлын хөтөч

Матай 11:28

Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Залбирал:

Ааваа, энэ дэлхий дээрх ачаа үнэхээр асар хүнд. Дэлхийн амар тайван, баяр баясгалангийн араас хөөцөлдөх үед минь эдгээр нь биднийг бяцлан, боолчилж бас ядраадаг. _______________________ ч бас асар хүнд ачааг үүрч, эцэж цуцсан буйг нь би харж байна. Та түүний зовлон, бэрхшээлийг хөнгөлж өгөөч мөн нэг л өдөр _______________________ Танаас жинхэнэ амралтыг олж авах болно гэж би залбирч байна. Түүнд энэ дэлхийн зүйлсийн араас хөөцөлдөх нь хоосон гэдгийг ухааруулж өгөөч, Тан дээр гэмшил, итгэлийн хамтаар ирүүлж өгөөч. 

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com