Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар
Залбирлын хөтөч
Үйлс 16:14
Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ.
Залбирал:
Ааваа, Лудиа Христийг хүлээн авахыг харах ямар баяр баясгалантай зүйл вэ. Сайнмэдээнд _______________________ -ын зүрх нээлттэй байх болтугай гэж би залбирч байна. Өөрийнхөө гэмийг хүлээн зөвшөөрч, Христээр дамжуулан аврагдах хэрэгцээгээ хүлээн зөвшөөрөх нээлттэй зүрх ба оюун санааг _______________________ -д өгөөч. Боломж гарах үед Сайнмэдээг хуваалцах буулгыг үүрэхэд зүрхийг минь нээлттэй байлгахж өгөөч гэж би залбиран гуйж байна. Хаалга нээгдэхийг залбиран хүлээх үед минь тэвчээр, энэрэнгүй байдал, хайрыг надад өгөөч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.
More