Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 10 дахь өдөр

Залбирлын хөтөч

2 Коринт 4:4-6

Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай Сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.

Залбирал:

Ааваа, энэ дэлхийн хүмүүс муу ёрын сүнсээр сохлогдсон учраас Бурханы дүр төрх болох Христын алдрыг харуулах Сайнмэдээний гэрлийг олж харж чаддаггүй. Христийн алдрыг олж харахад _______________________ -ын нүд нээгдэх болтугай гэж би залбирч байна. Түүний зүрхэнд бас амьдралд нь Сайнмэдээний гэрэл гэрэлтэх болтугай. _______________________ Сайнмэдээг хүлээн авч, гайхалтай үнэний улмаас түүний амьдрал өөрчлөгдөх болтугай. Түүнд ойлгодог оюун ухаан, хүлээн авдаг зүрх, Христэд бүрэн найддаг итгэлийг өгөөч. 

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com