Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар
Залбирлын хөтөч
Ром 6:17-18
Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон.
Залбирал:
Ааваа, Та л зөвхөн биднийг гэмийн боолчлол, ял, шийтгэлээс чөлөөлөх чадалтай Нэгэн. Загалмай дээр бидний гэмийн төлөөх золиос болгон Өөрийнхөө амийг өргөснийх нь төлөө Есүст талархаж байна. Христ ба загалмайгаар дамжуулан _______________________ ч бас чөлөөлөгдөх болтугай гэж би залбирч байна. Тэр энэ дэлхийн болоод өөрсдийнхөө гэмт бие махбодын боол байхаа больсон гэж би залбирч байна. _______________________ нэг л өдөр чин зүрхнээсээ, бүхий л зүрхээрээ Аврагч Эзэнээ хэмээн Таныг дагах болтугай гэж би залбирч байна.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.
More