Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

21-Days of Praying for Friends

21-с 4 дахь өдөр

Залбирлын хөтөч

Иохан 10:8-11

[Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. "Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.

Залбирал:

Ааваа, муу ёрын сүнс найзуудын маань амьдралыг хэрхэн дээрэмдэн, сүйрүүлдгийг би харж байна. Сайн Хоньчин болох Есүсийн дуу хоолойг _______________________ сонсох болтугай гэж би залбирч байна. _______________________ энэ дэлхийн хуурамч хоньчдын сатааруулах нөлөөлөлд байхаа больж харин Есүс Христ болох жинхэнэ хаалгаар дамжин мөнхийн бэлчээрт орох болтугай гэж би залбирч байна. Нэг л өдөр _______________________ амьдралыг бүрэн утгаар нь таалан хүртэж, өөрийнх нь төлөө амиа өргөсөн Есүсийг хүлээн авах болно гэж би залбирч байна.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

21-Days of Praying for Friends

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан New City Delhi-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.newcitydelhi.com