Езекиел 11:14-25

Езекиел 11:14-25 АБ2013

Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ. Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»” Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, тараагдсан нутгуудаас чинь та нарыг буцаан авчраад, Израилийн нутгийг Би та нарт өгнө.»” Тэд тэнд ирэх цагт ой гутам хамаг юм, хамаг жигшүүрийг тэндээс зайлуулахдаа Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. Харин ой гутам, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь Би толгой дээр нь буцаан буулгана гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв. Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилийн Бурханы цог жавхлан дээр нь эргэлдэв. ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.