ЕЗЕКИЕЛ 11:14-25

ЕЗЕКИЕЛ 11:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм” хэмээн өгүүл. Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв»”. Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаан авчрах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө»”. Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна. Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө. Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно. Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв. Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв. ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд уруу авчрав. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.

ЕЗЕКИЕЛ 11:14-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ. Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»” Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, тараагдсан нутгуудаас чинь та нарыг буцаан авчраад, Израилийн нутгийг Би та нарт өгнө.»” Тэд тэнд ирэх цагт ой гутам хамаг юм, хамаг жигшүүрийг тэндээс зайлуулахдаа Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. Харин ой гутам, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь Би толгой дээр нь буцаан буулгана гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв. Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилийн Бурханы цог жавхлан дээр нь эргэлдэв. ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.