Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Гэрэл ирлээ
Христийн мэндэлсэн баяр ирлээ! Аврагч Эзэн, Есүс Христ-дэлхийн Гэрлийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх цаг мөч ирлээ!
Эхлэл номон дахь Бүтээлийг бүтээх хамгийн анхны үйлдэл нь, Бурхан, Гэрэл бий болтугай! гэж хэлмэгцээ гэрлийг харанхуйгаас салгажээ. Гэвч удалгүй Адам, Ева хоёр гэм нүглийг үйлдэхээр сонгосон бөгөөд Бурханы оршихуй, Түүний гэрэл хүн төрөлхтнөөс салгагджээ. Энэ л хоромд авралын түүх бичигдэх шаардлагатай болжээ: Гэрэл харанхуйг гэрэлтүүлэх хэрэгцээ нь өдөр шөнөөр зогсолгүй, харин үхэл, амьдралыг тусгаарлах шаардлагатай болов. Бидэнтэй харилцаатай байх нь Бурханы хамгийн агуу хүсэл байсан, тиймээс ч Тэрээр харанхуйгаас гарахад минь биднийг чиглүүлж, Түүн рүү эргүүлэн авч ирэхэд зориулан Гэрлийг илгээсэн.
Энэ бол Христийн мэндэлсэн баяр: "Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв."
Бурханы цорын ганц Хүү энэ дэлхийд төрсөн бөгөөд тэгснээрээ гэмийн уучлал болгон бид Түүнтэй эвлэрүүлэгдэх боломжтой болсон. Тусгаарлалт нь биднийг харанхуйд хорьж байсан бөгөөд энэ нь Есүсийн гэрэлд бут цохигджээ. "Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно" гэж Есүс хэлжээ.
Өнөөдөр та яг хаана байгаа нь хамаагүй, таны юу хийсэн нь хамаагүй, ертөнцийн Аврагч ирсэн! ТАНЫ л төлөө гэж! Амьдралынхаа бүхий л харанхуй газруудад Түүний гэрлийг тусах боломжийг мөн харанхуйд алдагдсан зүйлээ эргүүлж олж авах боломжийг олго. Гэрэл энд ирсэн байна, Тэр таныг дахин хэзээ ч харанхуй дотор явахгүй хэмээн тунхагласан. Түүний хайрыг хүлээн ав, тэгээд Христийн мэндэлсэн баярыг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ шинээр мэдэр!
Залбирал: Ааваа, Тань руу дахин ойртох боломжийг олгох арга замыг энэ цагийн эхнээс л бэлтгэсний тань төлөө Танд талархъя. Хүүгээ энэ дэлхийд төрүүлэхээр, нас баруулахаар, тэгснээрээ би амьтай болохын тулд илгээсний тань төлөө Танд талархъя! Өнөөдөр би Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэх үед намайг гэсэн Таны гүн хайр болон миний амьдралд Таны авч ирсэн Гэрлийн төлөө гүн талархахад надад туслаач. Дахин хэзээ ч намайг харанхуйд алхахгүй байх боломжийг гаргаж өгсний тань төлөө би Таныг алдаршуулъя!
Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More