Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Хаан, Бурхан ба Аврагч
Матай 2:11-т, Мэргэд алт, гүгэл, мирр зэрэг гурван алдарт бэлгүүдийг Есүст өргөв. Эдгээр нь Хуучин гэрээнд бөгөөд магтан хүндлэхээр ирсэн Нэгэнийг тусгах онцгой утгыг агуулсан болохыг нь та мэдэх үү?
Дуулал 72:15-д алт язгуур угсааг илэрхийлдэг бөгөөд алтыг бэлэг болгон өргөсөн нь Есүсийг Хаадын Хаан гэж бататгав. Гэтлэл 30:34-т гүгэл бол Бурханыг магтан хүндлэхтэй холбоотойгоор дурдагддаг бөгөөд гүглийг бэлэг болгон өргөсөн нь Есүс бол Бурхан гэдгийг мэдэгдсэн аж. Гэтлэл 30:22-25-д миррийг онцгой зорилгын төлөө хүмүүсийг тослоход ашигладаг байсан талаар дурддаг. Есүс төрөхдөө миррийг анх удаагаа бэлэг болгон хүлээн авч байна. Есүст хамгийн сүүлд миррийг загалмай дээр бас Түүнийг оршуулах үед өргөдөг. Есүсийн амьдралын дараах онцгой зорилго руу бэлгүүд чиглүүлдэг: нүглээс маань биднийг аврахын тулд Тэр загалмай дээр нас барах болно тэгээд үхлийг ялан амилуулагдах болно.
Матай 2-р бүлэгт мэргэд Есүсийг хараад "мөргөв" гэсэн байдаг. "Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл" (Матай 28:18-20) Түүнд өгөгдсөн учраас бид Есүсийг Хаанаа хэмээн магтан хүндэлдэг. "Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй" (Иохан 1:3) учраас бид Есүсийг Бурхан Эзэнээ гэж магтан хүндэлдэг. Мөн "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх" (Иохан 3:16) учраас бид Есүсийг Аврагчаа гэж магтан хүндэлдэг. Түүнийг магтан хүндлэхэд мэргэдийг одод хэрхэн газарчилсан шиг магтаал хүндлэлээр дамжуулан Есүс рүү таныг улам ойртуулахад энэ Адвент үеийг ашиглахыг Бурханаас гуйн залбир.
Залбирал: Ааваа, Өөр рүүгээ намайг газарчилсны төлөө Танд талархъя. Мэргэдийг Есүс рүү хэрхэн ойртуулсан шигээ өмнөхөөс минь улам илүүгээр намайг Есүс рүү ойртуулаач. Есүс би Таныг Хаанаа, Бурханаа, мөн Аврагчаа гэж магтан хүндэлж байна! Ариун сүнсээ, Танаас хол байгаа хүмүүсийг Тан руу ойртуулахад мөн Есүсийг магтан хүндлэхэд замчлахад минь надад туслаач.
Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.
Эх сурвалжууд: Жон МакАртур, Матай 1-7-р бүлгүүд, Виллиам Хэндриксэн, Матайн Сайнмэдээний тайлбар, Давид Платт, Матай номон дахь Есүсийн өргөмжлөл, Грант Ар. Осборн, Матай, (Шинэ гэрээний тайлбаруудын цуврал Зондерван).
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More