Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 20 дахь өдөр

Нандигнан хадгал

Христийн мэндэлсэн үдэшийн зав чөлөөгүй байдалд "Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм." гэж Библи дээр тэмдэглэжээ. Мариаг хойш нэг алхам ухран, бүхий л жижиг зүйлсийг өөртөө нэвт шингээж байна гээд төсөөлөөд үз. Түүний бяцхан Хүү төрсөн. Иосеф түүний хажууд зогссон хээвээрээ л байлаа. Есүсийн төрөлтийн төлөө баярлах тэнгэрэлч нарыг харсан түүхээ хоньчид хуваалцахаар ирцгээгээд, хотынхонд тэр чигээр нь түүхийг ярьцгаав. Хүүгийнх нь төрөлт ямар гайхамшиг байсныг хүн бүр ярилцан байлаа. Энэ бол Бурханы итгэмжит байдлын үнэ цэнэтэй мөч байсан бөгөөд тэрээр энэ бүхнийг зүрхэндээ нандигнан хадгалав.

Ямар нэгэн шалтгааны улмаас бид аливаа зүйлийг хадгалдаг. Хэрэгцээ гарах үедээ хадгалсан нөөц рүүгээ хүрэх үе бидэнд ирдэг. Мессиагийн золиосын талаарх эш үзүүллэгийг мэдэж байсан Мариа үнэ цэнэтэй Хүү нь нэгэн өдөр тэсэхийн аргагүй зовлонг эдлэхийг мэдэж байсан байх. Хүү нь цовдлогдох үед загалмайн доор тэрээр зогсон байхдаа Бурханы итгэмжит байдлын талаарх бүхий л дурсан санах зүйлсээ дахин давтан өөртөө хэлж байсан байх тэгснээрээ тэрээр Есүсийн дахин амилах амлалтад итгэсэн хэвээр байх боломжтой болох юм. Хамгийн зовлонтой үедээ амласан зүйлээ Бурхан хийх болно гэсэн нотолгооны цуглуулгуудтай байв. 

Бурханы итгэмжит байдлыг нүдээр үзэх "уулын оргил" дээрх үеийг бид мэдрэх үедээ мэдрэмжийнхээ талаарх үнэнийг бид нандигнан, хожим хэрэглэхээр хадгалах хэрэгтэй. Иохан 16:33-т, "Ертөнцөд [we] та нар зовлонтой байна." гэдгийг Есүс тодорхойгоор хэлжээ. Гэвч зоригтой бай учир нь Би ертөнцийг ялсан. Амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үедээ бид Есүсийн ялалтыг эргэн санах хэрэгтэй бөгөөд Түүний сайн сайхан байдлыг харсан бүхий л арга замуудаа эргэн дурсах хэрэгтэй. Бурханы итгэмжит байдлыг амьдралдаа мэдрэх үедээ нэг алхам ухраад энэ бүхнийг зүрхэндээ нандигнан хадгалаарай. Энэ талаараа ойр ойрхон тунгаан бод. Мариагийн адилаар хамгийн хүнд өдөр танд ирэх үед үүнийг та тэсэн гарах боломжтой болно.

Залбирал: Ааваа, Та итгэмжит Нэгэн учраас би Таныг магтъя. Би үүнийг өөрийнхөө нүдээр харсан бөгөөд энэ талаар би мартахыг хүсэхгүй байна. Амлалтаа биелүүлэхийг тань харах үедээ тэр хором мөчийг санаатайгаар нандигнан хадгалахад надад туслаач тэгснээрээ хүнд хэцүү үе ирэхэд итгэл минь хүчтэй хэвээрээ байсаар байх болно.

Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.

Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/