Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 21 дахь өдөр

Хүлээх нь үнэхээр үнэлж баршгүй

Лук 2:25-32-д Эзэн Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс өөрт нь илэрхийлсэн Симеоны түүх гардаг. Энэ амлалтаа Бурхан биелүүлэхийг нь Симеон бүхий л насаараа хүлээсэн бөгөөд тэр тэвчээр, цөхөршгүй оролдлогын талаар бидэнд ямар нэг зүйлийг заах боломжтой. Симеон "зөвт агаад сүсэгт хүн байв . . . мөн түүний дээр Ариун Сүнс байлаа" гэж Бичээс дээр хэлсэн байдаг. Тэр Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирсэн бөгөөд энэ л сүмд Бурханы амлалт биелэлээ олсон. Тэр Мариа, Иосеф хоёртой танилцан, Есүсийг гар дээрээ авсан. Тэр л мөчид бүхий л насаараа Бурханы амлалт биелэхийг хүлээх нь үнэхээр хэмжээлшгүй үнэт зүйл байлаа. 

Бурханы итгэмжит байдлын бие махбодын илрэлийг гар дээрээ авах үеийн мэгдэн сандралыг төсөөлөөд үз. Симеон Есүсийг гар дээрээ аваад, "Бурханыг магтсан" болохыг Лук тэмдэглэн үлдээсэн байдаг. Симеон уйлсан эсвэл бүжиглэсэн эсэхийг бид мэдэхгүй хэдий ч хэрэв та өөрийгөө түүний оронд тавих юм бол түүнийхтэй адилхан хариу үйлдлийг л үзүүлэх байсан боловуу. Магтахаас өөр зохистой хариу үйлдэл гэж огт байхгүй! 

Мөнхөд мэт санагдах удаан хугацаагаар Бурханы амлалтаас та зууран байгаа бол зүрх бүү алдараарай. Тэр бол итгэмжит Нэгэн бөгөөд Түүний цаг хугацаа төгс байдаг. Амлалт тань хэдэн долоо хоног эсвэл насан туршийн итгэлийн дараа биелэлээ олсон ч бай хамаагүй үүний үр дүн нь хүлээхээс аргагүй хэмжээлшгүй үнэ цэнэтэй зүйл мөн.

Залбирал: Ааваа, Та бол итгэмжит Нэгэн учраас би Таныг магтъя! Та бол итгэмжит Нэгэн бөгөөд Таны надад өгөх амлалтууд үнэн гэдгийг би мэднэ. Таны амлалтуудад итгэхээс би бууж өгөхгүй бөгөөд тэдгээрийн биелэлийг харах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Таны цаг хугацаа төгс гэдгийг би мэднэ. Хүлээж байхдаа би Танд итгэмжит хэвээр байсаар байх болно мөн амлалтаа биелүүлэхийн тань төлөө урьдаас би Таныг алдаршуулж байна!

Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу. 

Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/