Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Энэ дэлхийг гэсэн Бурханы зүрх
Мэргэд одон орон судлаачид гэдгээрээ олонд танигдсан хүмүүс байсан нь Есүс рүү дагуулахаар одыг Бурхан яагаад ашигласан болохыг тайлбарладаг. Энэ нь тэдний анхаарлыг татах арга зам байлаа. Христийн мэндэлсэн баяраар гарган тавьдаг нативид оруулдаг мэргэд одон орон судлаачид болохынхоо хувьд хүчийг олж авахын тулд зөн совин, тэмдгүүдийг орчуулдаг ид шидтэнүүд байсан боловуу. Дорноос гаралтай эдгээр хүмүүсийн яс үндэс, суурь дэвсгэрийн талаарх олон таамаглал байдаг хэдий ч бидний эргэлзээгүй мэдэх зүйл бол: тэд иудей хүмүүс байгаагүй гэдэг юм. Тэд харийнхан байсан.
Олон зууны туршид Бурханаар сонгогдсон хүмүүс болох иудейчүүдийг аврахын тулд Аврагч ирэх болно гэж хүмүүс таамаглацгаасан. Өөрсдийг нь хүрээлэх хуурамч бурхадыг шүтэгч харь үндэстнүүдээр тэд байнга хавчигдаж байсан учраас энэ бол үндэслэлтэй таамаглал аж. Өөрийнхөө мөнхийн улсыг тогтоохоор дэлхий дээр Цор ганц үнэн Бурхан ирэх байсан бол иудейчүүдийн төлөө л ирэх байсан нь гарцаагүй.
Гэвч Есүсийн төрөлт ямар чухал болохыг Бурхан мэргэдэд хэрхэн илчилснээс бидний суурь дэвсгэр эсвэл хэр гүн нүгэлд автсанаас үл хамааран дэлхийтэй бүхлээр нь эвлэрэх гэсэн Түүний хүслийг харагдах байдлаар зэрвэсхэн хардаг. Ялангуяа иудей удамшилгүй хүмүүсийн хувьд энэ бол чухал цаг үе мөн. Есүс цэвэр иудей удмаас төрсөн бөгөөд анхнаасаа Өөрийнхөө сонгосон хүмүүсийг аврахаар ирсэн болох нь тодорхой бөгөөд бүххүмүүсийг Бүтээгчтэй нь эргэн харилцаатай болгохоор бас ирсэн аж.
Үйлс 15-р бүлэгт Ариун сүнс иудей, харийнхан гэж ялгалгүй өгөгдөх болсоныг элч Паул дурдсан байдаг. Есүст итгэгч хүн бүр Бурханаар сонгогдсон хүүхэд нь болсон. Цааш нь Паул Колоссай 3-р бүлэгт, "Энд грек ба иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, хэл харьтнууд, скутууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна." гэж хэлжээ. Бүх үндэстэн Өөрийг нь таньж мэдэхийг хүсдэг болохоо Агуу тунхагт Есүс тодорхой хэлсэн байдаг. Түүний зүрх энэ дэлхийг л гэж цохилдог!
Залбирал: Есүс, Танаас удаан хугацаагаар татгалзсан дэлхийг аврахаар ирсэн Танд талархъя. Зөвт бус бөгөөд Танаас тусгаарлагдсан байхад минь надтай харилцаатай байхыг хүссэн Танд талархъя. Та энэ дэлхийг бүхлээр нь хайрладаг гэдгийг би мэднэ мөн Танаас хол байгаа хүмүүст Таны гар хөл болон хүрэхээ үргэлжлүүлэхийг би хүсэж байна. Үндэстнүүдэд Таны хайрыг хүргэх ажилд намайг ашиглаач.
Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.
Эх сурвалжууд: https://www.christianitytoday.com/history/2016/december/magi-wise-men-or-kings-its-complicated.html
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More