Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Эрэл хайгуул өсѳлтѳд хүргэдэг
Лук 2:22 дээр Мари Иосеф хоёр Есүсийг хүүхэд байхад Иерусалем дахь Сүмд Эзэний хуулийг хүндлэн биелүүлэхээр Бурхан дээр авч ирж буй талаар гардаг. Тэгээд Есүс ѳсѳж, хүчтэй болж, мэргэн ухаанаар дүүрч, мѳн Бурханы нигүүлсэл хэрхэн Түүн дээр байсан талаар бид уншсан (40 дэх эшлэлээс эхлээд). Есүс хэрхэн амьдрах ёстойг бидэнд үлгэрлэн харуулсан гэхдээ тэр нь ямар ч боломжгүй мэт санагдаж магадгүй хэрвээ бид Түүний зѳвхѳн Бурхан байсан тѳрх дээр нь анхаарлаа хандуулвал. Сударт бичигдсэнээр Есүс мѳн 100 хувь хүн байсан тѳдийгүй Түүнд ѳсѳж хѳгжих завшаан байсан. Гэхдээ бидний Аврагчын ѳсѳлтийг юу ѳдѳѳсѳн бэ?
Ѳнѳѳгийн соёлд бид хэрхэн биеэ илүү хүчтэй болгох, бизнесийн салбарт амжилт олох, болон сэтгэлийн хямралаас гарах талаар хувь хүний хѳгжлийн маркетингийн материалаар бѳмбѳгдүүлдэг. Хэдхэн доллараар, бид илүү ихийг суран, илүү ихийг хийн ѳѳрсдийгѳѳ сайжруулж чадна.
Тэр болон Түүний гэр бүл Бурханыг хүндлэн байх үед Есүс өсч торниж байсныг Үг өгүүлдэг болохыг анхаарах нь чухал. Өсөхийн тулд бид өөрсдөө хийвэл зохих алхмууд байдаг нь тодорхой хэдий ч өөрөө өөртөө туслах агуу тусламж Түүний амьдралын дуудлагад Есүсийг бэлтгэж чадахгүй байсан. Мөн өөрөө өөртөө туслах агуу тусламж бидний амьдрал дахь Бурханы нигүүлслийг орлож чадахгүй. Өөрсдийнхөө хүчээр агуу амжилтад хүрсэн удирдагч эсвэл тамирчдаас илүү мэргэн оюун ухаан болоод хүчтэй байх христитгэлтнүүдийг нас барж байгааг нь бид харсан. Өөрөө өөрсөддөө туслах замаар бид мэргэн оюун ухаан, хүчийг олж авдаггүй. Эдгээр нь Бурханыг эрж хайн, хүндэлсний мөн амьдралыг өөрчлөхүйц нигүүлслийг нь мэдэрсний үр дүн юм.
Энэ Христийн мэндэлсэн баярын үеэр Есүст улам ойртсоноор юу боломжтой болдогт анхаарлаа төвлөрүүл. Олж авахын аргагүй дэлхийн хэмжүүрт хүрэхийн төлөө тэмцэх шаардлагагүй. Түүнд хэр ойр байгаагаас жинхэнэ мэргэн ухаан, хүч ирэх болно гэдгийг мэдэн тайвшир. Та Түүнийг өдөр бүр эрж хайх үед дуудагдсан зорилгодоо хүрч, үүнд тоноглогдох нь эргэлзээгүй.
Залбирал: Ааваа, мэргэн ухаан, хүч чадлын минь эх сурвалж байдгын тань төлөө Танд таларъя. Нигүүлсэл тань ирээдүйн найдварыг надад өгдөг. Миний байж чадахаас агуу Нэгэн болохыг тань би мэднэ, хүч чадлаа надтай хуваалцах хүслийн тань төлөө би Танд талархаж байна. Зовох үедээ өөртөө биш харин Танаас хамааралтай байхад минь надад туслаач.
Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More