Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Татгалзах зүйлгүй итгэл
Амлалт, батламж эсвэл ятгалгын аль нь ч бай Бурханаас сонссон цаг үеэ эргүүлэн сана. Таны тэр даруй үзүүлсэн хариу үйлдэл юу байсан бэ? Та Түүний хэлсэнчлэн үйлдсэн үү, эсвэл энэ нь үнэхээр Түүний дуу хоолой байсан эсэхийг та эргэцүүлэн бодсон уу? Магадгүй та Түүний юу хэлснийг сонссон болохдоо бат итгэлтэй байсан хэдий ч та татгалзсан байж болох юм. (Няцаалт: зүгээр дээ-бид бүгд л ийнхүү үйлдсэн!)
Лук 2-р бүлэгт тэнгэрэлч нь хоньчдод Есүс мэндлэх талаар сайнмэдээг хуваалцах үед, тэд Түүнийг олохоор "яаравчлан явжээ" гэж хэлсэн байдаг. Хүлээн, улмаар эргэлзээнд гэтэн орж ирэх боломжийг олгохынхоо оронд тэд тэр даруй хариу үйлдсэн. Үүнийг хийхэд агуу итгэл шаардагдсан! Тэд Есүстэй танилцахыг хүсэж байсан нь гарцаагүй хэдий ч бас тэдэнд дэлхийн санаа зоволт байсан. Хонин сүргээ тэд яах билээ? Гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд хэлэх үү? Тэд тохирсон хувцас өмссөн байсан уу? Хаадын Хаантай танилцахуйц үнэ цэнэ энгийн хоньчдод бий гэж үү? Үүнтэй адил нөхцөл байдалд бидний асууж болзошгүй олон асуултуудад Бурханд тэр даруй хариулахад саад болох боломжийг олгоогүй.
Бид Есүсийг дагах үедээ ийм итгэлтэй байх хэрэгтэй. Бид Бурханаас татгалзах үед, эргэлзээ, айдас, итгэлгүй байдал-зэрэг Бурханаас бус зүйлүүд үндэслэх хөрсийг үүсгэдэг. Та Түүнээс тодорхой үгийг сонсох үедээ Түүний зүг чигт найд. Тэр таниар хийлгэхээр хүссэн зүйлдээ шаардлагатай бүхнээр таныг тоноглох болно. Таны хийх зүйл гэвэл ердөө л хариулах юм. Өнөөдөр итгэлээ хутга, юу ч болж байсан Бурхан таныг яв гэж хэлэх үед явах болно гэсэн шийдвэрийг урьдаас гарга!
Залбирал: Ааваа, надад үзүүлдэг тэвчээрийн тань төлөө Танд талархъя. Таныг надад хандан ярих үед татгалзаж байсныг минь уучлаарай. Миний амьдрал дахь Таны төлөвлөгөөг би дагахыг хүсэж байна. Итгэлийг минь хүчирхэгжүүлж өгөөч, Таниас сонсох үедээ тэр даруй хариу үзүүлдэг байхад надад туслаач.
Эндээс өнөөдрийн зургийг татаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More