Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Гайхамшиг ч өөрөө хүртэл алмайрсан байлаа
Тэрхүү Христ мэндэлсэн баярын үдэш "тэнгэрэлч" нарын армийг хараад хоньчид ямархуу байдалтай байсныг та төсөөлж чадах уу? Тэд зүгээр л хонио хариулан байсан бөгөөд гэнэт: тэнгэр дүүрэн тэнгэрэлч нар. Энэ нь тэд өмнө нь тэнгэрэлч нарын талаар сонсож байсан хэдий ч нүдээр үзэх нь магадгүй айдас төрүүлэм, гайхамшигтай мэдрэмжүүдийн аль алиныг нь төрүүлсэн байх. Хэдэн зуун тэнгэрэлч нар хамтдаа магтан байсан нь үнэхээр чих дүлийрүүлэм, гайхамшигтай дуу байсан байх гэж төсөөлөөд үз. Ямар гайхамшигтай хором бэ!
Өөрсдөө магтаалыг хүлээн авахуйц сүр жавхлантай тийм тэнгэрэлч нар байсан нь гарцаагүй. Тэд бидний энэ дэлхий дээр харсан зүйлсээс хамаагүй өөр, мөнхийн улсын гэрлийг өөрсдөөсөө цацруулан, бүхий л анхаарал, хүндлэлийг шаардан байсан. Гэвч магтаалын анхаарал хандуулах зүйлс нь тэд байгаагүй. Өөрсдөө тийм сүр жавхлантай байсан атлаа, тэнгэрэлч нар Түүний Хэн болох, Есүсээр дамжуулан Тэрээр энэ дэлхий дээр юу авч ирэх гэж байгаагийнх нь төлөө Бурханыг магтах дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байлаа. Хүний нүдэнд гайхамшигтай тэдгээр тэнгэрэлч нар өөрсдөө Бурханыг хараад алмайрчээ. Энэ нь тэр хэмжээгээрээ Бурхан бол хамгийн дээд магтаал хүндлэлийг хүлээн авах зохистой гэдэгт хоньчдыг итгүүлсэн боловуу.
Залбирал: Ааваа, Та ямар хүндлэн биширмээр Нэгэн болохыг би гүйцэд ухааршгүй. Энэ Христ мэндэлсэн баярын үеэр магтаал хүндлэлийг минь хүлээн авах зохистой Нэгэн гэдэг дээр нүдийг минь төвлөрүүлж өгөөч. Ямар агуу болохыг тань гайхширан харахыг минь хэзээ ч бүү болиулж өгөөч. Тэнгэр газар дахь бүхий л зүйлс Таныг л магтахын төлөө бүтээгдсэн. Таны ямар агуу гэдэгтэй эн зэрэгцэх зүйл нэгээхэн ч үгүй.
Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More