Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар

The Hope Of Christmas

10-с 10 дахь өдөр

Христ мэндэлсэн баярын сайнмэдээ

1 Тимот 2:5-р эшлэлийг унш.

Христ мэндэлсэн баяр бол тэр чигээрээ сайнмэдээнүүд мөн. Онцгой бэлгүүдийн талаарх сайнмэдээний талаар энд яриагүй. Элбэг дэлбэг хоолны талаарх сайнмэдээг энд яриагүй. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цагийн талаарх сайнмэдээний талаар ч энд яриагүй.

Христ мэндэлсэн баярын утга учир бол Бурханы хайрын талаарх сайнмэдээнүүдэд оршдог.

Бурхангүйгээр бид бүгдээрээ алдагдсан гэж Библи дээр хэлсэн байдаг. Бидэнд ямар ч зүг чиг, хамгаалалт байхгүй. Дэлхийд бидний үзүүлэх мөнхийн улсын нөлөөлөл биелэх аргагүй. Бидэнд жинхэнэ баяр хөөр гэж байхгүй. Бид Тэнгэрийн улсад орно гэдэг ч баттай бус.

Христ мэндэлсэн баярын талаарх сайнмэдээ бол алдагдсан хүмүүсийг эрж хайн, аврахаар Бурхан Есүсийг илгээсэн гэдэг юм. "Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. Тэр Өөрийгөө бүгдийн золиос болгон өгсөн." (1 Тимот 2:5) гэж Библи дээр хэлсэн байдаг.

Хэрэв та чуулганд тодорхой хэмжээгээр цагийг өнгөрүүлж үзсэн бол, "аврал" хэмээх үгийг олонтаа сонсож байсан нь гарцаагүй. Гэвч магадгүй энэ үгийн утгыг та сайн мэдэхгүй байж болох юм. Энэ үг нь яг л очир эрдэнэ мэт; үүнийг та олон өөр өөр өнцгөөс харах боломжтой.

• Есүс биднийг аврахын тулд ирсэн. Бид асуудлуудаа бүгдийг нь өөрсдөө шийдвэрлэчихэж чадахгүй. Есүсгүйгээр, бусдад найдах байдалдаа бид дөнгөлөгдсөн байдаг. Үеийнхэндээ зөвшөөрөгдөхийн төлөө амьдрах байдалдаа бид дөнгөлөгдсөн байдаг. Донтолтондоо бид дөнгөлөгдсөн байдаг. Дахин дахин өөрчлөхийг бид хичээсэн боловч, үүнээс зугтаахад шаардагдах хүч чадал бидэнд байдаггүй. Энэ хүч чадлыг бидэнд өгөхийн тулд Есүс ирсэн.

• Биднийг эргүүлэн авахын тулд Есүс ирсэн. Амьдралынхаа алдагдсан хэсгүүдийг эргүүлэн авахыг бид бүгд л хүсдэг. Христгүйгээр, бид хүч чадлаа, өөртөө итгэлтэй байдлаа, нэр төрөө, гэм зэмгүй байдлаа болон Бурхантай харилцах харилцаагаа эргүүлэн олж авахыг хүсдэг. Ганцхан Есүс л үүнийг хийж чадна.

• Биднийг дахин холбохын тулд Есүс ирсэн. Тэд Түүн рүү дахин ирэх юм бол Бурхан тэднийг зэмлэх байх гэж олон хүмүүс боддог. Гэвч Бурхан танд огт гомдоогүй. Тэр таны талаар уурладаг. Анхны Христ мэндэлсэн баяраар биднийг Бурхантай эвлэрүүлэхийн тулд бас Түүнтэй дахин эв эетэй байлгахын тулд Есүс энэ дэлхийд ирсэн.

Өөрийгөө бидэнд бэлэг болгон өгөхийн тулд Есүс энэ дэлхийд ирсэн. Авралын энэ үнэгүй бэлгийг хүлээн авалгүйгээр Түүний төрсөн өдрийг бидний ихэнх маань тэмдэглэдэг. Энэ бэлэг нь задраагүйгээр жил ирэх тусам байж л байдаг. Тийм ч ухаалаг зүйл биш! Бид бол Бурханаар бас Бурханы төлөө бүтээгдсэн бүтээлүүд мөн. Үүнийг ойлгох хүртлээ, та амьдралыг ойлгож хэзээ ч чадахгүй.

Танд аль хэдийн өгөгдсөн хамгийн чухал бэлэг болох: Есүсээр дамжин ирэх Бурхантай харилцах шинэ харилцааг задлаарай.

Бичээс

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Hope Of Christmas

Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.

More

Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.