Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар

The Hope Of Christmas

10-с 3 дахь өдөр

Христ мэндэлсэн баярт зориулан Есүсийн гаргасан жагсаалт

Өнөөдрийн эшлэлүүдийг унш.

Есүсийн төрсөн өдөрт зориулсан үдэшлэг хийх заншил манай гэр бүлд эхлээд 50 гаруй жил болж байна. "Христ мэндэлсэн баяр гэж юү вэ?" хэмээн 3 настай байхдаа ээжээсээ асуусан миний асуултаас энэ заншил эхэлсэн. Энэ бол Христийн мэндэлсэн өдөр гэж ээж маань хэлсэн. 3 настай хүүхдийн агуу их логикоор, "Төрсөн өдрийн үдэшлэг хийцгээе!" гэж би хэлсэн. Төрсөн өдрийн бялуу, ундаа, төрсөн өдрийн дуунууд болон лаанууд гэх мэтээр бүрэн утгаар нь бид тэмдэглэсэн.

Энэ уламжлалыг одоо бид дөрвөн үеэрээ тэмдэглэсээр иржээ. Есүст зориулсан төрсөн өдрийн үдэшлэг нандин цаг мөч болон хувирсан бөгөөд бид Христ мэндэлсэн өдрийн түүхийг уншин бас талархдаг зүйлсээ болон баярын хамгийн дурсамжтай хэсэг болох Есүст юу өгч байгаагаа хуваалцдаг болсон.

Ихэнхдээ, Христ мэндэлсэн өдрийн үеэр Есүс хасагддаг. Би танд зориулан үдэшлэг хийхээр төлөвлөөд маш олон зочдыг урьсан гэж төсөөл. Бүх хүмүүс асар олон бэлгүүд авч ирсэн бөгөөд уригдсан хүмүүс бие биетэйгээ бэлэг солилцсон — хэдий та ямар ч бэлэг хүлээн аваагүй.

Энэ бол Христ мэндэлсэн баяр шүү дээ. Бид Есүсээс бусад бүх л хүмүүст бэлэг өгдөг. Гэвч шударгаар хэлэхэд — байхгүй юм гэж үгүй Бурханд бид юү өгөх вэ?

Үнэндээ, Есүст бүх зүйл байдаггүй. Энэ Христ мэндэлсэн баяраар та Түүнд өгөхөөс нааш Түүнд байдаггүй дөрвөн зүйл байдаг:

Түүнд найдвараа өг. Итгэл бол сайн дурын зүйл. Таныг Түүнд өгөх хүртэл таны итгэл Есүст байдаггүй. Тэр хэзээ ч хүчилдэггүй.

Есүсийг амьдралынхаа хамгийн эхэнд тавь. Есүсээс өөр ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн таны амьдралд тэргүүн байранд байгаа бол, энэ нь шүтээн мөн. Энэ Христ мэндэлсэн баяраар, санхүү, сонирхол, харилцаанууд болон цагийн хуваарь дээрээ — хүнд хэцүү үедээ ч хүртэл Есүсийг хамгийн эхэнд тавих сонголтыг хий.

Есүст зүрх сэтгэлээ өг. Таны юуг хайрладагт, юуг өндөрөөр үнэлдэгт, бас юунд хамгаас илүү анхаардагт зүрх сэтгэл тань оршдог. "Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно" (Лук 12:34) гэж Есүс хэлсэн. Энэ Христ мэндэлсэн баяраар зүрх сэтгэлээ өгөх нэг чухал арга зам бол өөрт багаа бүхнээ Түүнд зориулах юм. Есүст таны мөнгө хэрэггүй боловч мөнгө таны зүрх сэтгэлийг төлөөлдөг учраас — Түүнд таны зүрх сэтгэл хэрэгтэй байдаг.

Есүс рүү бусдыг авч ир. Бурханд энэ Христ мэндэлсэн баяраар гэр бүлээс өөр юу ч хэрэггүй. Түүнийг хайрлахаар бас Түүнд итгэхээр сонголт хийсэн хүүхдүүд Түүнд хэрэгтэй. Ийм учраас бид Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг. Энэ Христ мэндэлсэн баяраар хэн нэгнийг Есүс рүү дагуул. Таны амьдралд Есүс юу хийснийг хэн нэгэнд хэл.

Хамгийн анхны Христ мэндэлсэн баяраар мэргэд Түүн дээр ирэхдээ илүүдлээ бус харин гурван маш онцгой, үнэ цэнэтэй бэлгүүдээ өгсөн: "Тэд сөгдөн Түүнд мөргөсөн. Тэд эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв" (Матай 2:11).

Та Есүст итгэлээ өгөх, Түүнийг амьдралынхаа хамгийн эхэнд тавих, үнэ цэнэтэй зүйлсээ Түүнд ашиглуулахаар өгөх болон бусдыг Түүн рүү дагуулах үедээ мэргэдийн өргөснөөс хамаагүй үнэ цэнэтэйг Түүнд өргөж байгаа гэсэн үг.

Тиймээс энэ Христ мэндэлсэн баяраар "Төрсөн өдрийн мэнд хүргэе!" гэж Есүст хэлээрэй. Өөрийнхөө хамгийн шилдэг бүхнийг Түүнд өргө.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Hope Of Christmas

Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.

More

Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.