Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар
Есүст зориулах цаг зав гарахгүй байна уу?
Лук 2:7-р эшлэлийг унш.
Хүүхдүүд маань жоохон байхад тэр жил гэр бүлээрээ хаашаа амралтаар явахыг надаар сонгуулахаар эхнэр маань шийдсэн. Ямар ч төлөвлөгөөгүйгээр аяндаа болчих тийм амралтыг өнгөрүүлэхээр би шийдвэрлэсэн. Пастор бас удирдагч болохынхоо хувьд амьдралын маань өдөр бүр төлөвлөгдсөн байдаг. Амралтыг төлөвлөх нь тийм ч зугаатай мэт надад санагдаагүй!
Гэр бүлтэй бас хүүхдүүдтэй хүмүүсийн хувьд амралтаа огт төлөвлөхгүй байх нь тийм ч сайхан санаа биш. Амралтын маань эхний таван өдөр таван өөр хотод өнгөрсөн бөгөөд огт төлөвлөөгүйгээс дөрвөн өдрийг нь бид машин дотроо унтаж өнгөрүүлсэн, учир нь сул өрөөтэй зочид буудал бид олж чадаагүй. Манай хүүхдүүд тийм ч сайхан зантай байгаагүй. Тав дахь өдөр нь бид урьдаас төлөвлөхөөр шийдсэн.
Анхны Христ мэндэлсэн баярын түүхэнд Мариа, Иосеф хоёрыг "буудалд хоноглуулах өрөө байсангүй" хэмээн Библи дээр хэлсэн байдгын утгыг ойлгоход энэ амралт надад тусалсан.
Мөнхийн Бурхан, Амлагдсан Аврагч Эзэн ирнэ хэмээн хэдэн мянган жилээр хүлээж байсан. Ертөнцийн Аврагч ирэх болно хэмээх үнэнийг эш үзүүллэгээр үзүүлсэн байсан. Түүний төрөлт нь түүхийг Христээс өмнө болон Христийн мэндэлсэн жил гэж хуваагдахад хүргэтлээ тийм чухал байжээ. Таны төрсөн өдөр ч бас Есүсийн төрсөн жилээс шалтгаалан тоологдсон байдаг.
Гэсэн хэдий ч Бурханы Хүү энэ дэлхийд ирэх үед, Түүнд зориулан гаргах өрөө байгаагүй. Дэн буудлын эзэн маш онцгой боломжийг алдсан. Есүс түүний өрөөнүүдийн нэгэнд нь төрсөн байсан бол, дэн буудлын эзэн " Бурханы Хүү энд төрсөн!" гэсэн Лас Вэгаст байдаг доошоо сум заасан том самбартай адил самбарыг хийгээд өлгөх байсан байх. Тэрээр тэдэнд маш өндөр үнээр өрөөгөө хөлслүүлж болох л байсан! Үүний оронд тэрээр амьдралд тохиолдож болох хамгийн том ивээлийг хүртэж чадалгүй өнгөрсөн, учир нь Есүст зориулан гаргах өрөө түүнд байгаагүй.
Есүст зориулан өрөө гаргаагүйнх нь төлөө бид дэн буудлын эзэнд тийм ч хатуу хандаж болохгүй. Бид ч бас үүнийг үргэлж л хийдэг.
Түүнд өгвөл зохих амьдралын хамгийн чухал хэсгээ өгөхөөс бид бүгд л татгалздаг. Есүстэй харьцуулвал ямар ч утга учиргүй арга хэмжээнүүдээр бид цагийн хувиараа дүүргэдэг. Хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслэлүүдэд бид мөнгөө зарцуулдаг бөгөөд дэлхий даяарх Бурханы үйлсэд өгөх мөнгө бидэнд үлддэггүй. Албан тушаал ахих дээр бид бүх л цаг хугацаагаа зарцуулдаг бөгөөд чуулган дахь эсвэл хотынхоо хүмүүст туслах цаг зав огт байхгүй хэмээн бид ярьдаг.
Энэ Христ мэндэлсэн баярыг тэмдэглэхээр бэлтгэх үедээ, өөрөөсөө дараах асуултыг асуугаарай: Таны буудалд Есүст зориулан гаргах сул өрөө үлдсэн байна уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
More
Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.