Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар

The Hope Of Christmas

10-с 9 дахь өдөр

Алдагдсан байх гэдэг нь ямар утгатай вэ

Өнөөдрийн эшлэлүүдийг унш.

Христ мэндэлсэн баярын утга учрыг та ойлгодоггүй бол, энэ жил гэрлэн чимэглэлүүд гэх мэтийг гаргаж тавих хэрэг байна уу. Бас Христ мэндэлсэн баярын бэлгүүдийг ч авах шаардлагагүй шүү дээ. Христ мэндэлсэн баярын оройн хоолыг ч бэлтгэх шаардлагагүй.

Христ мэндэлсэн баярыг бид яагаад тэмдэглэдэг болохыг та мэддэггүй бол, баярын тэр сайхан уур амьсгал нь утга учиргүй.

Христ мэндэлсэн баярын утга учрыг олж мэдэхийн тулд, малын тэвш, Мэргэдүүд болон хоньчидоос хамаагүй алгасан гүйлгэх хэрэгтэй болдог. Хамгийн анхны Христ мэндэлсэн баяраар энэ дэлхийд ирсэн шалтгаанаа Есүс бидэнд хэлсэн байдаг: "Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ" (Лук 19:10).

Бурхангүйгээр хүмүүс алдагдсан байсан учраас Есүс ирсэн нь тодорхой байна. Сүнсний хувьд алдагдсан байна гэдэг бол Бурханаас тусгаарлагдсан, салгагдсан бас сайн тохироогүй байхыг хэлдэг. Есүсгүйгээр, тэдэнд ямар их эрх мэдэл, эд хөрөнгө эсвэл алдар хүнд байсан ч хамаагүй — энэ дэлхийн бүх хүмүүс алдагдсан байдаг.

Мөн бидний алдагдсан байдал маань амьдралд асар их хор уршгийг дагуулдаг. Есүс яагаад энэ дэлхийд ирсэн болохыг мэдэхийн тулд, алдагдсан байх гэж юуг хэлдэг болохыг бид ойлгох ёстой. Бурхангүйгээр, бид алдагдсан:

• Бидний зүг чиг. Бид энэ амьдралд хаашаа явах ёстой болон юу хийх ёстой талаараа бага зэрэг ч болов ойлголттой байх шаардлагатай.
• Түүний хамгаалалт. Бид Эзэний хамгаалалтан доор байхгүй үедээ өөрөө өөрийнхөө хамгаалалтанд байдаг гэсэн үг. Энэ бол олон хүмүүсийн ачаалалдаа дарагдсан байх шалтгаан нь байдаг. Бурханы хамгаалалт болон асрамжийн оронд бид өөрсдийнхөө асрамж хамгаалалтан дор амьдрахыг хичээж байдаг.
• Бидний чадамж. Хэрэв бид Түүнтэй харилцаагүй байх юм бол бэлэг авъяасынхаа талыг нь ч бид олж мэдэж чадахгүй.
• Бидний аз жаргал. Бид энэ дэлхий дээрх бүхий л эд хөрөнгө, эрх мэдлийг олж авсан байж болох хэдий ч Бурхангүйгээр бид жинхэнэ баяр хөөрийг амсах боломжгүй.
• Диваажин дахь бидний орон гэр. Энэ дэлхийд байх үедээ дуулгаваргүй байхыг Бурхан бидэнд зөвшөөрдөг боловч Тэнгэрийн улсад дуулгаваргүй байдал гэж огт байхгүй.

Алдагдсан хүмүүс Бурханы хувьд маш их үнэ цэнэтэй байдаг. Түүнтэй харилцах харилцаагүй хэдий ч та бол Бурханы хувьд асар их үнэ цэнэтэй нэгэн. Алдагдсан байдал нь үнэ цэнэтэй гэсэн далд утга санааг агуулдаг. Алдагдсан зүйлээ олохын тулд хэн нэгэн хэр ихийг зарцуулахыг хүсдэг болох нь тухайн зүйлийн үнэ цэнийг харуулдаг.

Библи дээрх хамгийн алдартай эшлэлд, Есүс бидний үнэ цэнийг тодорхойгоор тайлбарласан байдаг: " Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно (Иохан 3:16).

Сайнмэдээ бол Бурхан биднийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ хамгийн анхны Христ мэндэлсэн баяраар биднийг хайж бас аврахаар илгээсэн гэдэг мөн. Энэ бол баярыг тэмдэглэх нэг шалтгаан!
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Hope Of Christmas

Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.

More

Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.