Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар
![The Hope Of Christmas](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1278%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ Христ мэндэлсэн баяраар Есүсийг бүү бүдэгрүүл.
Лук 10:41-42-р эшлэлүүдийг унш.
Та бид өөрсдийнхөө амьдралыг хэт дүүргэх дуртай байдаг. Бид хэт их зүйлийг хийж, хэт ихээр зарцуулж, хэтрүүлэн үнэлдэг тул цаг ямагт ядарчихсан явж байдаг. Үүний үр дүнд, Бурханы үнэнд амьдралдаа цэцэглэх боломжийг олгодоггүй.
Ихэнхдээ Бурхан танд үнэний гол утга учрыг заадаг — магадгүй таны өглөөний Библи судлалын цагаар эсвэл Ням гарагийн сургаалиар дамжуулан — тэр үед та ямар нэг зүйл хийх хэрэгтэйгээ мэддэг ч бараг тэр даруйдаа л энэ нь таны амьдралаас шахагдан гарч мартагддаг.
Муу ёрын зүйлсээс болоод үнэн таны амьдралаас шахагдаж байгаа юм биш. Ихэнхдээ, бидний амьдрал дахь сайн сайхан зүйлс л Бурханы бидний дотор суулгахыг хүсч буй үнэнийг шахан гаргадаг. Амьдралд тань Бурханы төлөвлөсөн тэр зүйлийг биелүүлэхийн тулд, та илүү ихийг хийх шаардлагагүй; харин ч бага зүйлийг хийх хэрэгтэй болдог.
Есүсийн найз Мариа, Марта хоёроор жишээ авч үзье. Нэг өдөр тэд Есүсийг гэртээ оройн хоолонд урьжээ. Мариа бүтэн оройг Есүсийг сонсож өнгөрүүлжээ. Нөгөө талаас, Марта хүмүүс зочдоо хүлээн авахад зав чөлөөгүй бэлтгэн бас зууш болон бүх зүйл байрандаа байгаа үгүйд санаа зовж байв.
Марта бүх ажлыг ганцаараа хийж байхад дүү нь Есүстэй хамт сууж байгаад уурлав. Тэр үед Есүс түүнд ийнхүү хэлсэн: "Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа! Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ" (Лук 10:41-42)
Таны амьдрал төгсгөлдөө ирэх үед, ганцхан зүйл л чухал байх болно: Та Бурханы Хүүг таньж мэдсэн үү? Илүү цаг ажиллан байж Христ мэндэлсэн баяраар илүү олон бэлгийг худалдан авах боломжтой болсон эсэх чинь тийм чухал биш. Баярын сайхан хоол хийхээр өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаа ч тийм чухал биш. Есүсийг таньж мэдэхэд цаг хугацаагаа зарцуулсан эсэх тань л ирэх он жилүүдийн хувьд чухал байх болно.
Тиймээс Христ мэндэлсэн баярыг сайхан өнгөрүүл. Бэлгүүдээ боож багла. Гэр орноо баярт зориулан чимэглэ. Гэр бүлийнхээ хамтаар дурсамжийг цогцлуул. Гэхдээ Есүсийн хөлд сууж цагийг өнгөрүүлэхгүйгээр энэ жилийн Христ мэндэлсэн баярыг бүү өнгөрүүл. Энэ жилийн Христ мэндэлсэн баяр өнгөрч бүх зүйл хуучрах үед, Есүсийг магтах л үнэхээр удаан үргэлжлэх болно.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![The Hope Of Christmas](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1278%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
More
Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.
Холбоотой төлөвлөгөө унших
![Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9212%2F320x180.jpg&w=640&q=75)
Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь
![Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1930%2F320x180.jpg&w=640&q=75)
Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь
![Цаг хугацаагаа Бурханд зориулах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1355%2F320x180.jpg&w=640&q=75)
Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
![Хамтдаа байвал хамаагүй дээр](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1650%2F320x180.jpg&w=640&q=75)
Хамтдаа байвал хамаагүй дээр
![Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1286%2F320x180.jpg&w=640&q=75)
Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
![Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1287%2F320x180.jpg&w=640&q=75)
Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээ
![Бурханыг сонсох нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1763%2F320x180.jpg&w=640&q=75)
Бурханыг сонсох нь
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)