Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар
Мэргэдэд хандсан үг
Өнөөдрийн эшлэлийг унш.
Христ мэндлэх үеийг харуулсан ямар ч төрлийн бүтээлийг хар, тэгээд энэ дүр зурагт тийм ч таарсан биш санагдах хүмүүсийг та олж харах болно: Мэргэд. Тэднийг харсаар байгаад бид байдаг л хүмүүс мэтээр боддог болсон боловч, хэрэв та ойроос сайн ажиглан харах юм бол, тэд ганган хувцас, онцгой бэлэг сэлтийг барьсанаараа энэ дүр зурагт нийцэхгүй мэт харагдах болно.
Гэвч миний хувьд, тэд Христ мэндэлсэн баярын түүхийн хамгийн сэтгэл татам хүмүүс мөн. Бид тэдний талаар тийм ч сайн мэдэхгүй. Бид тэднийг хэн болох, хаанаас гаралтай болохыг нь сайн мэдэхгүй. Библи дээр тэднийг "мэргэд" хэмээн нэрлэсэн байдаг. Мэргэд гэж гүн ухаантан, эрдэмтэн, болон одон орон судлаачдын нэгдлийг хэлдэг байсан. Тэд маш их хөрөнгө мөнгөтэй бас өндөр боловсролтой хүмүүс байсан. Бидний мэдэх зүйл бол ердөө л энэ.
Гэвч тэд бол мэргэн хүмүүс байсныг бид мэднэ. Үнэн хэрэгтээ, тэд Христ мэндэлсэн баярын өдөр ямар мэргэн ухааныг харуулснаас бид суралцах боломжтой.
Мэргэдээс суралцах олон зүйлсийн нэг бол, бид үнэнийг хайгчид байх хэрэгтэй. Таамаглал эсвэл төсөөлөл мэргэдэд хангалттай байгаагүй. Тэд Бурханы талаарх үнэнийг, өнгөрсөнийг, бас ирээдүйг мэдэхийг хүссэн. Мэргэд ийнхүү асуусан, "Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна?" (Maтай 2:2)
Мэргэд Есүсийг хайж байсан. Өнөөдөр ч хүртэл мэргэд Түүнийг хайсаар байгаа.
Үнэнийг хайх дээр асуудал ирэх үед хоёр төрлийн хүмүүс байдаг: төсөөлөгчид болон хайгчид. Төсөөлөгчид нь үнэний талаарх таамаглалуудыг дэвшүүлдэг. Бурхан гэж хэн болохыг өөрсдийгөө мэддэг гэж төсөөлөгчид боддог.
Төсөөлөгчид нь Бурханы талаар маргалдах бас ярилцах дуртай, гэвч тэд бол үнэндээ зүгээр л таамаглаж байгаа — учир нь үнэн хэрэгтээ тэд үнэнийг мэдэхийг хүсдэггүй. Тэд зүгээр л Түүний талаар ярихыг хүсч байдаг.
Нөгөөтэйгүүр, үнэнийг олохоор цаг гаргадаг хүмүүст Бурхан үнэхээр хайртай. Хайгчид дөрвөн зүйлийг хийдэг:
•Тэд асуулт асуудаг.
•Тэд судладаг.
•Эргэн тойронд нь юу болж байгаад тэд анхаарал хандуулдаг.
•Хариулт олохын төлөө тэд бүхнийг хийдэг.
Байгаа бүхнээрээ тэд Есүсийг эрж хайдаг. Хайгчдад Бурхан хайртай. "Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно." (Дэд хууль 4:29), хэмээн Библи дээр хэлсэн байдаг.
Хэрэв та үнэхээр л үнэнийг олж мэдэхийг хүсч байгаа бол, түүнийг анзаарахгүй өнгөрөх боломжгүй.
Бурхан танд анзааралгүй өнгөрөх боломж олгохгүй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
More
Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.